Нийгмийн
Ч.Мөнхбаярын дансанд гаднаас их хэмжээний ам.доллар орж ирсэн үү

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулж, 15.30 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байршилтай буюу Энхтайваны гүүрний дэргэдэх "Наран" плазагийн ойролцоо газраас барьж саатуулсан. Харин орой нь Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийсэн.
Иргэн Ч.Мөнхбаярын дансанд гаднаас их хэмжээний ам.долларын шилжүүлэг хийгдсэн гэх мэдээлэл байгаа юм. ТЕГ өнөөдөр уг саатуулах ажиллагааны талаар мэдээлэл хийх чигтэй байна.
Ч.Мөнхбаяр “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн бөгөөд Хазара иргэдийг эх оронд нь ирүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсан билээ. Мөн Хятадын "Wechat" сүлжээнд өвөрмонголчуудыг хил нэвтрүүлэх талаар тусална зэргээр бичдэг байсан гэх мэдээлэл байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮНИЙ ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ ДОЛЛАР МӨНГИЙГ НЬ БУЛААЖ ЦУСЛАХ САНААРХАЛТАЙГААР ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ БАЙНАДАА
ГАДНААС ДУРТАЙ БААГИЙ ХЭДЭН ХАЛТАР ДОЛЛАР ШИЛЖҮҮЛЭЭД Л ТЭР ХҮНИЙГ БАРИМЧЛАНА.