Нийгмийн

П.Одонтунгалаг: Б.Батбаярыг гэрчүүдэд нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр хорьчихлоо

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой иржээ.

Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж сая эхэллээ.

Улмаар Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Б.Батбаярыг 2016 онд нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын
хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.

Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч
П.Одонтунгалаг хэлэхдээ
"Прокурор санал оруулахдаа гэрч нарт нөлөөлж, дарамталж, гэрчээр зориуд худал мэдүүлэг үйлдүүлж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих санал оруулсан байна. Ямар гэрчид нөлөөлөх гээд байгаа юм бэ гэхэд шүүхэд баримт гаргаж өгсөнгүй. Шүүгч нь 15 хавтаст хэрэгтэй материалыг таван минут завсарлаж танилцаад, прокурорын хүсэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж байх шиг байна. Шүүх мэтгэлцээн, шударга ёсны зарчимд тулгуурах болов уу гэж бодсон. Гэтэл дан ганц саналд тулгуурлаад шийдвэр гаргаж байна. Ийм нөхцөлд байдалд шүүх хурал боллоо. Хуулийн байгууллага хуулиа баримталж байж шударга ёс ярих ёстой. Ямар ч баримт байхгүй үндэслэлээр хорьж байгаа бол төрийн байгууллага өөрөө хүнийг гүтгэж байна шүү дээ. Яаж шударга ёс тогтоох гээд байгаа юм" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button