Нийгмийн

Хотын дарга нар түгжрэл арилгах учраа олохгүй л явна

 Өгөрсөн баасан гарагт ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарсан. Нийслэлийн зүгээс хоёр, гурван өдөр иргэдээс санал асуулга авсан нэр зүүж, хүчээр шахам дээрх шийдвэрийг гаргасан.

Захирамжийн төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өнөөдрөөс өөрчлөв. Тодруулбал, 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамруулав.

Гэтэл эл шийдвэр нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болох нь тэр. Өнөөдөр өглөө өмнөхөөсөө ч илүү замын түгжрэл үүсч, нийслэлчүүд ажил, хичээлээсээ хоцорцгоов.

Нийслэлийн зүгээс түгжрэлийг арилгана гэж улсын төсвөөс 420 тэрбум, гадаадаас 300 орчим тэрбумын зээл авахаар болсон. Гэтэл хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, арга барил нь нэг л байгаа олохгүй, учраа олохгүй байгаа нь харагдаж байна. Шийдвэртэй ажиллахгүй, өмнө хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа аятай аргацаасан энэ мэт шийдвэр гаргаж, улсын төсвийн олон тэрбумыг зарлагадах гэж байгаа бол чаддаг хүмүүст нь ажлаа өгөөд явах нь зүйтэй болов уу. Хотын удирдлагууд аа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өмнөхөөсөө илүү түгжирч байсан шүү.

Зочин
Зочин

Хотын дарга нь хэн билээ. Түүний суганы үс бөгсний алчуурууд чадах уу

иргэн
иргэн

зам нэмж тавиад түгжрэл буурахгүй ээ,баахан мөнгө зарна,үр дүнгүй болно,чанаргүй дээд сургуулиудыг яаралтай хотоос гарга,налайх,төв аймаг гэх мэтчилэн,

Иргэн
Иргэн
Reply to  иргэн

Өнөөдөр шинжилгээ өгөх гэж 1цаг автобусны буудал дээр даарч зогсоод 2 цаг автовусанд явж бүтэн 3 цаг , цаг хугацаа алдлаа. Мөн ам мөлтөс шинэжилгээгээ өгөв. Яанадаа түгжирлийг???!!!...

Жирийн иргэн
Жирийн иргэн

Түгжрэл бол он удаан жилийн өмнөөс эхэлсэн бодлогын алдаа . Одоо засахад маш төвөгтэй болсон .

С.баатар
С.баатар

Нийслэлийн засаг даргаа нийслэлийн түгжрэлийг бууруулах үндсэн ганц арга бол нийслэлийг нүүлгэж Орхон голын өргөн уудам хөндийд байгуулар явдал юм шүү дээ. Үүнийг засаг даргын хувьд та улсын их хурал засгийн газарт уламжилж шийдвэрүүлэх хэрэгтэй.

Zochin
Zochin

Sumyabazar uchiraas chadna..

Холбоотой мэдээ

Back to top button