Нийгмийн

Ч.Мөнхбаярт 8-15 жилийн ял төлөвлөнө

Өнгөрсөн баасан гарагт ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар мэдээлэл хийсэн.

Тодруулбал, Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, үүрэг даалгаврыг нь биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь илэрсэн. Өчигдөр үйлдэл дээр нь баривчилсан. Нэгжлэгээр валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна гэж ТЕГ-ын хэвлэлийн ажилтан П.Өгөөмөр мэдээлсэн.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар зарим хэвлэлээр мэдээлсэн юм. Бид энэ талаар тодруулахад эл хэрэг ТЕГ-аас прокурорт шилжиж ирээгүй байгааг мэдээллээ. Эрүүгийн хуульд зааснаар түүнд дараах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэх учиртай.

Эрүүгийн хуулийн 19.4 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эх оронч , шудрага тэмцэгчийн баг өмсөж , халхавч хийн эх орныхоо эсрэг ард түмнээ хагаран бутаргах, үймээн самуун дэгдээх , монгол төрийн хүчийг сулруулах даалгавартай гадны хүчнээс санхүүждэг гэгээнтэн шиг дүртэй Мөнхбаяр гэх этгээд олон жил ийм үйлдэл хийж явсаныг манай тагнуулын байгууллага мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллан баривчилсан байна одоо шүүх шудрагаар ажиллаж эх орноосоо урвасан энэ этгээдэд хатуу ял оноох ёстой. Энэ этгээдийн ард тэмцэгч нэртэй олон этгээд бий шалгах хэрэгтэй. Эд нар яаж ийм биелэгжүү мөнгө төгрөгөөр дутахгүй жагсаал цуглааныг байн байн явуулаад байна . Түвшин сайхан царай, уран гоёор эх орон , шудрага ёс, хүний эрх ярьж ориололддог хүмүүс бол худлаа шүү ...сонор сэрэмжтэй байцгаая эх орон тусгаар тогтнол амьнаас үнэтэй шүү

Зочин
Зочин

Дахмн шоронд орж дээ

Зочин
Зочин

эбэ л 20 юм бна

Зочин
Зочин

Ингэх гээд байсан юм

Иргэн
Иргэн

Нөгөө хамтрагч тагнуулуудыг илрүүлчихлээ гээд байсан, тэд яасан?

Зочин
Зочин

Мэнгэтийн хэдэн жил суулгасан юм болдоо гэж

Зочин
Зочин

Эрх баригчдыг шүүмжилсэн бол ингээд л тагнуул гэсэн бүрхэг нэр зүүгээд цоожлоод байх уу. Монголын нутагт хятадын коммунист намын тагнуулын байгууллага л ажилладаг болжээ

Холбоотой мэдээ

Back to top button