Нийгмийн

Ү.Амарбат: Чанаргүй зээлд улсаараа санаа зовж байхад тоох ч үгүй байсан хүмүүс нь манай ТУЗ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн.

Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгасан юм.

Тэгвэл тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга асан Ү.Амарбат Хөгжлийн банкинд өнгөрүүлсэн 52 хоногийнхоо талаар бичжээ.

Тэрбээр "Хэлтэй амтай бүхэн энэ банкны тухай ярьж, шүүмжилсээр өнөөдрийг хүрэв. Харин манай ТУЗ л нэг л ажин түжин, амар жимэр. Зэрэгцэн ажилласан хүмүүсээ муулах нь муухай ч үнэндээ энэ чанаргүй зээлд улсаараа санаа зовж байхад тоох ч үгүй байсан хүмүүс нь манай ТУЗ болов. Арга буюу цахим хаягаараа бичиж эхэлсэн маань тэр. Би нэг зээлүүддээ анхаарах санаачилга гаргаад ТҮР ХОРОО байгуулах юм болоход түр хороогоор яаахын л гэнэ, зээлийг хэн буруу олгосныг шалгадаг ТУЗ ямар шүүх юмуу л гэнэ. Бүүр есөн бусын юм үзэж нэг цахим хурал дээр тэсвэр алдаад цамнаж өгч байж нэг юм хороо байгуулах шийдвэр гараад шийдвэр нь ч албажиж амжаагүй байсаар өчигдрийг хүрэв.

Ганцаардах мэдрэмжийн дунд өнгөрөөсөн өдрүүд юмуу даа. Товчхондоо би 66 зээлийн бүх материалыг бараг 100 гаруй цаг сонсож уншиж судалсан. Тэгээд энгийн дүгнэлтэд хүрсэн. Энэ бол зүгээр нэг хулгай, эсвэл ашиг сонирхлын зөрчил биш БАНК ТОНОСОН ДЭЭРЭМ байсан. Нээрээ л тонуулчдад буу хэрэг болсонгүй түүний оронд дотор нь ажилладаг өөрийнх нь тавиулууд хэрэг болов. Тонуулчдад баг хэрэг байсангүй, харин өмнөөс нь дүрд тоглох тоглоомын хуурамч компаниуд, гоё нэртэй төслүүд байв.

Ерөнхий сайд өчигдөр ТУЗ-ийн есөн гишүүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ нь ч зөв байсан. Би нэг ч зээлийн шийдвэрт оролцоогүй, эс үйлдэхүй гаргаж ТУЗ дээр ажил удаагаагүй ч гэсэн багаараа хүлээж байгаа хариуцлагад гонгинох юм байхгүй. Гэхдээ би бас зогсохгүй. Одоо ахиад хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах зарлал гарна. Би урьдын адил материалаа бүрдүүлээд өгнө. Сонгон шалгаруулалтад оролцож, дахиад шинэ ТУЗ-д ажиллах хүсэлтээ гаргана.

1.8 их наяд төгрөгийг өрөө авна. Оны эцсээр шинэ жилийн үгтэй хамт өрөө төлүүлсэн баяраа хийнэ гэж битүүхэн өөртөө амлана. Намайг Монгол Ардын намаас ийшээ явсан гэж их хэлдэг. Нам нь хараат байлгана гэж боддог. Харин байдал дээрээ яг эсрэгээгээ байсан. Бүрэн хараат бус ажиллаж сүүлийн хугацаанд эх сурвалжийн мэдээллүүдээр хангаж ажилласан. Цаашдаа ч тэгнэ. Хулгай дуусаагүй юм чинь лайв маань ч дуусахгүй. Өрөө авч чадаагүй юм чинь өр нэхэх ажил маань ч дуусахгүй. Эцэст нь хэлэхэд өрөө төлөхгүй байгаа нөхдүүд л айх ёстой, эмээх ёстой, шаналах ёстой. Тэднээс авлагатай бид биш" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ard
Ard

Yaag unen bichjee.Ingej ochnoon jil idsen bhgui yu.suuliinh n ingej il bolj bgaa bolohoos urd avsanuud n zufeer l guya algadaad arilaad ogson.gehdee hereg hetseez huuchirdaggui

Зочин
Зочин

дахиад л ор үнэнч эсэхээ харуул

Зочин
Зочин

Мундаг цэгцтэй ярьдаг залуу бна лээ

Зочин
Зочин

Энэ залууд итгэж болно гэж бодож байна.

Ard
Ard

МАН-ын хэлтсийн дарга дүр эсгэхээ болиоо.

Холбоотой мэдээ

Back to top button