Нийгмийн

“Гэрлээр анхааруулъя” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Тээврийн цагдаагийн албанаас “Гэрлээр анхааруулъя” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

2021 онд 2495 хүн ослын улмаас гэмтсэн. Үүнээс 1095 нь явган зорчигч. 80 орчим хувь нь шөнө оройн цагаар осолд өртөж, амь насаа алдсан байдаг. Тиймээс гарцаар гарч байгаа бага насны хүүхэд, залуучууд замаар гарахдаа утасныхаа гэрлийг асаагаад зам гарахыг энэ аянаар дамжуулан уриалж байна.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар гэмтэж, амь хохирч байгаа иргэдийн нас нь залуужиж байгаа бөгөөд хөдөлгөөнд оролцож яваа иргэдийн 70-90 орчим хувь нь хар бараан хувцастай явдаг аж.

Иргэд гарцаар гарч яваад мөргүүлдэг. Жолооч өөрийг нь харж яваа болов уу гэж боддог. Гэтэл гэрлийн гялбаанд ороод харахгүй мөргөдөг. Тиймээс энэ төрлийн ослыг таслан зогсоохын тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button