Украины асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдана
НЭМЭЛТ:
ГХЯ-ны зүгээс Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болсон тухай мэдээлэл өгсөн. Тэгвэл Засгийн газрын ХМОНХХ-ээс тодруулахад, Украин дахь монголчуудын асуудлыг ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэх үү, өөр түвшинд хэлэлцэх үү гэдгээ хараахан шийдээгүй байна гэсэн хариу өглөө.
Өнөөдөр ОХУ-ын талаас цэргүүдээ Украины Одесса хотод байршуулж, хэд хэдэн цэгт пуужин харваад байна. Улмаар удаан хугацаанд эргэлзээ төрүүлээд байсан дайн эхэллээ гэж олон улсын хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.
Тэгвэл, 16.00 цагаас Засгийн газар энэ асуудлаар ээлжит бусаар хуралдахаар болсон гэх мэдээлэл байгаа юм. Үүгээр Украин дахь монголчуудын нөхцөл байдал, тэднийг эх оронд нь татах зэрэг асуудлыг хэлэлцэх бөгөөд хуралдааны дараа Б.Батцэцэг сайд мэдээлэл хийх аж.
Украинд 90 орчим монгол иргэн ажиллаж, сурдаг бөгөөд зургаан оюутан буцах хүсэлтээ ГХЯ-нд гаргаад байгаа юм.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.