УЛС ТӨР

Дөрвөн улсад элчингээр суудаг Б.Дорж Украин дахь оюутнуудаа умартаад НАМ ГҮМ

Украин Оросын байдал өчигдөр хурцадмал байдалд шилжсэн. Украинд байгаа монгол оюутнууд метроны хонгилд нуугдаж хүнд байдалд байгаагаа илэрхийлж ярьсан байдаг.

Нөхцөл байдал хүндрэхээс өмнө оюутнуудаа татах асуудал яригдаагүйд бухимдах иргэд олон байна. Хэрхэн хэзээ яаж татах асуудлыг гэнэт ухаан орсон мэт дөнгөж өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ярьж байх жишээтэй. Энэ улсад иргэнээ гэх бодлого сэтгэл алга. Харин тэнд суух элчин одоо ч таг чиг.

Монгол Улсаас Украин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж суудаг аж. Тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш, Украин, Латви, Литва гэх дөрвөн ч улсын элчин сайдаар хавсран суудаг хавсран суудаг аж. Түүний зөвлөхөөр А.Гэрэлмаа, консулаар А.Түвшин гэх хүмүүс ажилладаг. Гэвч тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй сууна.

Уг нь Элчин сайдын яам болон Консул нь Монгол Улсын болон суугаа улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг даган мөрдөж, олон улсын зан заншлын хэм хэмжээг хүндэтгэн, Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, иргэний өргөдөл, хүсэлт, гомдлыг бичгээр хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах арга хэмжээ авах, тойрогтоо байнга болон түр оршин сууж байгаа иргэний иргэний бүртгэлийг хөтлөх,  суугаа улсын хууль тогтоомж, тухайн улсын зан заншлыг тайлбарлан таниулж байх,тэдний зорчих, шилжин суурьшихтай холбогдуулан гаргасан консулын шийдвэрийг биелүүлэх ёстой. Мөн тойрогтоо байгаа Монгол Улсын иргэнд Монгол Улсын шинээр гарсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ба өөрийн улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, урлагийн арга хэмжээ, сурталчилгаа зэрэг ажлыг зохион байгуулахад нь туслалцаа үзүүлэх зэрэг олон үүргүүдийг хүлээдэг.

Элчин сайд Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Etssiin etsest hund medleg chadvar bish setgel dutsanii tod jishee yumdaa. Hunii nutagt uuriinh ni huuhed iim bdald orvol yah bilee l gej yumuug harah heregtei, buh elchin saiduud. Tsaashid anhaarah heregtei.

Зочин
Зочин

Уг нь боловсрол, мэдлэг, туршлага дутхааргүй л хүн шиг байна шд. Даанч сэтгэлгүй хүн чанараа мөнгөөр сольж худалдчихсан ёс зүйгээ уландаа гишгэсэн п***а байна л даа.

Зочин
Зочин

Өө арчаагүй арын хаалганы новшнууд! Харийн нутаг давчидаад бна гэдэг дорж уу?
Дургүй бхад нь явуулаад бга сайд их хурал наад хүнээ татаа!

Зочин
Зочин

Enenii namtar hend ch sonin bish, dain boloh geed bhad mongol oyutnuudaa yah ralaar uridchilj arga hemjee avch chadahgui bgaa huneer uls yur ni yah vee dee, uye unguruusun uvguduus yu ch garahguin bn

хэрэглэгч
хэрэглэгч

Онц байдал зарласан үед ЭСЯ-ныхан юу хийж чадах юм. Тэнд төмөр зам нээлттэй байхад өөрсдөө шууд тийшээ явах байсан, АНУ аль эрт ЭСЯамаа нүүлгээд, хүмүүсээ татаад байхад өөрсдөө ирэхгүй яасан юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button