НИЙГЭМ

ТАНЫ МЭДЛЭГТ: Украин, ОХУ-ын асуудал хэрхэн эхэлсэн, гол гогцоо нь юу байв

Асуудлын гол гогцоо юу байв?

2014 онд Украинд болсон төрийн эргэлт бол АНУ болон НАТО-гийн шууд оролцоотой үйл явдал болсныг тухайн үеийн АНУ-ын тусгай төлөөлөгч Виктори Нуланд гэгч эмэгтэйн утсаар ярьж байсан бичлэгүүд бүрэн нотолсон. Бичлэгээр хэн хэн, Украины ямар дарга болохыг шууд зааварчилж байсан билээ.Тухайн үеийн Украины ерөнхийлөгч Янукович бол Оросын талыг баримтлагч бөгөөд олон мянган жилийн турш нэг тугийн дор явсан энэхүү хоёр үндэстнийг нэгнээ үзэн ядагч болгосон үйл явдал яг л энэ үеэс буюу 2014 онд төрийн эргэлт хийж, хэт үндсэрхэг Нео Нацистууд төрийн эрхэнд гарснаас эхэлсэн юм.

Барууны гол зорилго нь Оросын түүхт Хар Тэнгисийн Флотыг үгүй хийх гэсэн гол төлөвлөгөөтэй байсан ба учир нь Орос Украины хооронд Орос улс Крымд байрладаг тус Флотоо дахин 99 жил ашиглах гэрээг Украинтай байгуулсан байлаа. Тэгвэл төрийн эргэлт болсны дараа Украины төрийн эрхэнд гарсан хүмүүс хамгийн түрүүнд Оросын Хар Тэнгисийн Флотын гэрээг цуцлах талаар мэдэгдсэн нь Оросын эрх ашигт хамгийн том аюул үүсгэсэн бөгөөд Орос улс хойшлуулшгүйгээр гэнэтийн ажиллагаа явуулж Крымд цэргээ оруулсан юм. Дараа нь олон нийтийн санал асуулга явагдаж Крымын оршин суугчид 98 хувийн саналаар Орост буцан нэгдэх шийдвэр гаргасан юм.

Яагаад гэвэл оршин суугчид нь бараг 100 хувь оросууд байсан бөгөөд 1954 онд Оросын нутаг байсан Крымын хойгийг Зөвлөлтийн удирдагч Хрушев Оросоос салган Украинд бэлэглэсэн юм. Тийм ч учраас тухайн арлын оршин суугчид бараг 100 хувь Орост буцан нэгдэхийг зөвшөөрсөн юм. Орос Крымыг буцаан маш богино хугацаанд өөртөө нэгтгэж орхисон нь барууны улсуудын огт төсөөлөөгүй үйл явдал болсон бөгөөд Украинд хийсэн өнгөт хувьсгал нь 100 хувь буруу тийшээ болж Оросын Флотыг үгүй хийж НАТО-гийн усан Флотыг Оросын өмнөд хилд авчрах төлөвлөгөө нь баларсан түүхтэй.

Хамгийн том хохирогч нь Украин улс болсон бөгөөд өөрийн мэдэлд байсан Крымийг алдаад зогсохгүй зүүн Украины Орос үндэстэн голлодог хэсэгт нь Украины төрийн эрхэнд гарсан хэт үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг бослого эхэлсэн юм.

Бослого яагаад эхлэв?

Украины төрд гарсан хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дараах шийдвэр уг үйл явдлын эхлэл болсон билээ.

Уг шийдвэр нь: Украин даяар орос хэлээр хичээл явуулах, төрийн албанд орос хэлээр ярилцахыг хориглох, оросоор нэвтрүүлэг цацдаг бүх ТВ-үүдийг хаах, Оростой холбоотой хэн бүхнийг хардаж баривчилж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн Зүүн Украинд өөрийн эрхийг хамгаалсан Орос үндэсний бослого эхэлсэн. Украины нийт хүн амын бараг 30 хувийг эзэлдэг орос хэлтнүүдийн эрх ашгийг хамгаална гэдгээ Орос улс мэдэгдэж энэхүү, хоёр Бүгд найрамдах улс үүссэн түүхтэй. Өт хүртэл өөрийг нь оролдвол атиралддаг гэдгийг энэ үйл явдал харуулсан юм.

Ингээд нийт найм дахь жилдээ үргэлжилж байгаа Украины иргэний дайн эхэлж, нийт 15,000 гаруй хүн алагджээ. Энэхүү дайныг зогсоох чиглэлд хийгдсэн хамгийн том гэрээ нь Минскийн гэрээ гэгч бөгөөд үүнд тухайн хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй, харин тухайн хоёр улсад Украины өөртөө засах эрх олгох талаар заасан байлаа. Гэвч гэрээнд Украин гарын үсэг зурснаасаа хойш Донецк, Луганск хоёрт өөртөө засах эрх олгох үүргээсээ татгалзсаар өдийг хүрсэн бөгөөд Минскийн гэрээг Украины шинэ ерөнхийлөгч Зэлэнский илт эсэргүүцэж хуучин ерөнхийлөгч Прошинког уг гэрээг байгуулж улс орноосоо урвасан хэмээн цоллож шоронд хийж орхисон билээ. Өөрөөр хэлбэл Минскийн гэрээ бүтэлгүйтсэн гэсэн үг юм.

2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн Орос улс Украинтай хиллэдэг хил дээрээ цэргийн хүчээ зузаатгаж эхэлсэн бөгөөд НАТО-гийн орнуудад дараах шаардлагыг тавьж хойшлуулшгүйгээр шийдэх хэрэгтэй байгаагаа мэдэгдсэн юм. Уг шаардлагад:

1. 1999 онд Орос болон НАТО-гийн хооронд байгуулсан НАТО зүүн Германаас цааш 1 инч газар ч ахихгүй гэсэн гэрээ байлаа. Гэвч тэрнээс хойш НАТО-гийн таван удаагийн тэлэлт болж, одоо хэзээний Оросын хилд тус цэргийн эвсэл тулан ирсэн билээ. Одоо бүр Украиныг тус цэргийн эвслийн гишүүн болгох талаар ил тод мэдэгдэж эхэлсэн Оросын хувьд улаан шугам болсон юм. Оросын ерөнхийлөгч одоо бидэнд дахин ухрах газар байхгүй, та нар хэзээний бидний хилд тулан ирсэн хэмээн мэдэгдэж цэргийн томоохон хүчээ баруун хил дээрээ төвлөрүүлэн, НАТО-гийн орнуудыг Оросын хилийн дэргэд авчирсан цэргийн хүчнүүдээ буцаан татах

2. Дахин НАТО-гийн гишүүнээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг нэмж авахыг зогсоох

3. Орос улсад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг шаардсан юм.

Гэвч барууны улсууд Оросын шаардлагууд дундаас зөвхөн өөртөө ашигтайг нь хүлээн зөвшөөрч ашиггүйг нь зөвшөөрөхгүй гэсэн нь дипломат хямралыг мухардалд оруулсан юм. Ердөө хэдхэн долоо хоногийн өмнө Украинд хандан НҮБ ээс Минскийн гэрээг хэрэгжүүлэхийг зөвлөсөн боловч Украин мөн л татгалзаж АНУ тэргүүтэй НАТО-гийн улсууд мөн Минскийн гэрээг нэг их тоож үзэхгүй байсны гай өчигдөр /2022.02.24/ болж, Орос улс гэв гэнэт шийдвэр гаргаж 2022 оны хоёрдугаар сарын сарын 21 нд Луганск болон Донецкын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч цэргийн тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар байдал 100 хувь эргэлээ.

Минскийн гэрээний талаар ярихыг хүсдэггүй АНУ хамгийн эхэнд Минскийн гэрээг зөрчлөө хэмээн мэдэгдэж ердөө долоо хоногийн өмнө Минскийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан Украйн Минскийн гэрээг Орос улс зөрчлөө хэмээн орилж эхэллээ. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” гэдэг үйл явдал болсон. Минскийн гэрээг Украин анх байгуулсан 2015 онд нь хэрэгжүүлсэн бол энэхүү найман жил үргэлжилсэн иргэний дайн болохгүй мөн Украины өөрийн зүүн хэсгийг мөн алдахгүй байх байлаа.

Украин өөрийн гэсэн эрх мэдэл байхгүй, 100 хувь АНУ- ын тоглоомын улс болсон хэмээн Оросын тал  мэдэгдсэн бөгөөд шинээр тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн хоёр улс руу халдах юм бол Украинд өөрт нь муу зүйл болно гэдгийг Оросын ерөнхийлөгч мэдэгдэж, тус хоёр тусгаар тогтнолоо зарласан улс руу Оросын цэрэг өчигдөр албан ёсоор орлоо.

2014 онд анх Оросын хамгийн том усан цэргийн Флот болох Хар Тэнгисийн хүчийг үгүй хийж, тус баазын байсан газарт НАТО-гийн усан хүчийг байгуулах зорилгоор явагдсан өнгөт хувьсгал ийнхүү Украины мэдэлд байсан зарим нутаг алдагдаж, мөн Украин улс бүрэн тоглоомын улс болон хувирч, эдийн засаг нь бүрэн дампуурч, одоо зөвхөн мөхөх цагаа л хүлээж байгаа гэж хэлэхэд бараг хилсдэхгүй болоод байна. Украин улс НАТО, болон АНУ өөрсдөд нь тусална гэж найдаж байсан боловч яг цагаа тулахад тэд бүгд Украиныг орхин гарч, тэднийг үнсэнд хаясан хялз шиг л хаяж орхилоо...

Л.АМГАЛАНБААТАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин шиг удирдагч ёстой ус агаар шиг хэрэгтэй байна даа. Үүнийг л жинхэнэ лидер гэдэг юм. Путинд дэлхий нийтээрээ амжилт хүсэх хэрэгтэй.

Зочин
Зочин

goyo todorhoi tailbarlasan bn, amerik in utsan huuheldei bolson n unenshd, teneg uruhiilegchtei bh iim l ur dund hurgej bgaamdaa

Зочин
Зочин

Дэлхийн сөргөлдөөн болсон газар бүрт Америкийн оролцоо байдаг

Иргэн
Иргэн

зөв тодорхой бичсэн байна.

Шударга иргэн
Шударга иргэн

Үүнээс харвал Украйны эрх баригчид нэн даруй бууж өгч, олон хүний амь насыг аврах хэрэгтэй юм бна.

Зочин
Зочин

Байден цэргээ илгээх бодолгүй байна гэж 4дэх өдөр мэдэгдсэн байна лээ. Украйн барууныханд найдаж их юм санаж байгаад өнгөрлөө дөө. Бодлогогүй Зеленскийн гайгаар ард түмэн аюулын ирмэгт очлоо

zochin
zochin

Yostoi zov todorxoi bogood tovch tailbarlajee. Ukrain busdyn xooson ugend orj xoxirloo doo. Davarsan ulsyn xandyg darj baigaa xoid xorsh Orosyn zov.

Зочин
Зочин

Америкийн ерөнхийлөгч гэх зөнөчихсөн өвгөн юуч ойлгодоггүй юм уу. Украйнаас салж байгаа 2 орны иргэд нь орос үндэстэн. Өөрийн үндэстнүүдийг хамгаалж байгаа Путин яагаад ч буруудах ёсгүй. Харин энэ бол маш том гавьяа юм.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Путин гэгч агуу хүн гэдгииг улам тодорхойллоо

Зочин
Зочин

Манай монголын хэт туйлшрагчид босоо бичигтээ шилжинэ гээд оодроод байгаа шүү. Энэ нь нэгээр хэлэхэд хэт үндэсэрхэг үзэл шүү. Энэ босоо бичиг чинь бидний хөгжлийг хойш чангаана шүү. Кирил үсэгт шилжсэн нь манай улсын хөгжил дэвшил байсан шүү өмхий малнууд аа!!!

Hkl
Hkl
Reply to  Зочин

үнэн.

Зочин
Зочин

Украйны алай салбайдай жүжигчин нөхөр баруун болон америкийн заавраар улсаараа тоглочихов.Үнэн мөнөөр тайлбарлажээ.Ингэх хэрэггүй л байсан даа. Одоо 2 хуваагдах нь тодорхой болов

Zochin
Zochin

Украйны ерөнхийлөгч НАТО-д элсэхгүй төвийг сахисан улс болох хэлэлцээрийг Оростой хийхэд бэлэн бна гэжээ. Оросын энэ шаардлагыг өмнө нь хүлээн авч бхгүй юугаа хийсэн амьтан бэ, өнгөрсөн хойно одоо л ойлгож гэнэ. Бусдыг дагаж өөрийн толгойнүй бх ийм л аюултай

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Zochin

Ойлгосон нь яамайдаа зэлэнскии эрдэнэтэд өссөн хүүхэд шүү дээ оростой нэг байсан укрианчууд эрт ойлгосон нь яамайдаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Эцэг эх нь эрдэнэтиин бүтээн байгуулалтанд оролцож 4 жил эрдэнэтэд ажиллаж амьдарч байсан түүхтэй хүн

Зочин
Зочин

зеленский гэх алиа салбадай украйн гэдэг улсыг мөхөөчихлөө дөө хөөрхий. Ер нь хэт үндэсэрхэг үзэл бол улс гүрнийг мөхөлд хүргэдэг гэдгийг ёстой 100 хувь баталлаа даа. Манай монголд бас хэт үндэсэрхэг салбадайгууд олон бий шүү.

зочин
зочин

үнэн бодит байдлыг яг бичсэн байна олон жилийн сөргөлдөөнд орсууд цэг тавих цаг болсон.

Иргэн
Иргэн

Оросыг муулаад, Путлер энэ тэр гээд орилоод байгаа нөхдөөс асууя. Хэн нэгэн таны суганд хутга тулгахыг түүнд зөвшөөрч чадах уу, тэр үед таны гарт хичнээн саын зэвсэг байгаад та өөрийгөө хамгаалж чадах уу

Зочин
Зочин

Путлерийн эзлэн түрэмгийлэх бодлогоос бүх юм эхэлсэн гэдгийг энэ нөхөр яагаад бичихгүй байна.Америк НАТО дайнд татагдан орвол дэлхийн хэмжээний дайн болно гэдгээс зайлсхийж байна гэдгийг ойлгодоггүй нөхөрүү.Америк,Европын орнууд Украинд зэвсэг техникийн болоод эдийн засгийн чамгүй тусламж үзүүлж ирсэн.

Зочин
Зочин

Битгий шааа.

Холбоотой мэдээ

Back to top button