Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарт яллах дүгнэлтийг нь танилцуулжээ

Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын гэм бурууг шүүх хуралдаан яг одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. харин орой хүртэл үргэлжилсэн уг хурал шүүгдэгч нарт яллах дүгнэлт уншсанаар засварлажээ. Хурал өнөөдөр 09:00 цагаас үргэлжилнэ.
Шүүх хурлын хэлэлцүүлгийн шат үргэлжилж буй бөгөөд одоогоор түр завсарлаад байна. Явцын талаар эргэн мэдээлэх болно.
Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. Ингээд нийслэлийн прокуороын газраас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм.
Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ger buleeree luivar hiicheh yum bn ldas
Энэ хоёр гэр бүлээрээ ял авна
udahgui shorondoo ochih bho
shuuh shudraga ajilahgui l bhda bas
ger buleeree iim bolsimu pee
luivariin ger bul gdg kino ym uu hha
Гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.гэвч булхай луйвар болчих вий дээ.үнэн мөнөөр нь шийдэх болов уу энэ шүүх.
Шүүх хуралдаан яг одоо өчигдөр эхэлсэн? Хуулсан юмаа шалгаж засдаггүй юм уу?
Шуналааа гэж хөөрхий
edend yu dutlaa gej ve