Нийгмийн
Ууланд байсан машинаас толгойдоо бууны шархтай 50 настай эрэгтэйн цогцос олджээ
Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт ууланд нэг машин гурав хонолоо гэж тэнд амьдардаг иргэнээс өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу очиж шалгахад автомашины арын суудал дээр толгойндоо буудуулсан байж болзошгүй шархтай нас барсан хүн байжээ.
Хохирогч нь 50 настай эрэгтэй Б гэх хүн байсан бөгөөд машин нь өөрийнх нь эзэмшлийн Toyota Highlander байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.