Нийгмийн
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос гараад бараг жил болжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргаад бараг жил болох нь.
Өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тэднийг батлан даалтад гаргаж, хэргийг нь мөрдөн байцаалтад буцааж байв.
Эргэн сануулахад, 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаад байсан юм.
Уг хэрэгт холбогдож, 2015 оноос шалгуулж, хоригдож байсан тэдний хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр, хэзээ шүүхийн процесс үргэлжлэхийг таашгүй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгуульд зориулж шоронгоос гаргаад тэгээд мартжээ
Бүр суллачихсан биз дээ
энэ хоёр нусгай Зоригийг алж чадах уу. Ийм үлгэрт итгэдэг иргэд хөөрхий. Иргэдээ ингэж хуурдаг төр байж болох уу. Зоригийг ардчилсан намынхан өөрснөө л нухчихсан шүү дээ. Яагаад гэвэл Зориг хөрөнгөчихийн эсрэг тэмцэнэ гэдгээ хэлж байсан учраас өөрийнхөө намын шуналтнуудад алуулсан.
Дээрх зурган дээр ард нь зогсож байгаа цэнхэр хөх хувцастай гурван нөхөр яг ял царайтай, сууж байгаа нөхдүүдээсээ өмссөн хувцсаараа л ялгаатай байна даа. ХАХАХАХАХАХАХАХА Ийм шүүх, хууль,ардчилал гэж байдаг юм уу?
хүнийг ХҮН БУСААР ТАМЛАСАН ХУРЦ БОЛОН ТЭДНИЙ ХУУЛЬ БУС БУЗАР ТАМЛАЛТАНД ХҮРГЭСЭН ЭЛБЭГДОРЖ БАЛАЙГ ЯЛЛАХ БОЛООГҮЙ ЮУ???