Б.Ариунзаяаг хохирогч болон түүний гэрийнхэнтэй уулзахыг хориглох үндэслэлгүй гэж үзжээ

Бусдын толгой дээр халуун кофе асгасан асуудал нь нийгмийн шүүмжлэлд өртөөд буй иргэн Н.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсний дагуу шүүх хурал боллоо.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “...Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨРХИЙ ЭНЭ ОХИН ИЙНХҮҮ НИЙГМИЙН ЗОЛИОС БОЛЛОО ӨӨРӨӨ Ч БАС ХАТУУ ЗЭРЛЭГ ГАР ЮМ .ХЭНД Ч ХУВИА ӨГӨХГҮЙ ХҮҮХЭН БАЙНА.БӨХӨӨР БОЛ ЭР ЗОРИГ НЬ БАГТАЖ ЯДСАН ХЭНИЙГ Ч АВААД ШИДЧИХ МАГАДЛАЛТАЙ АЙМГИЙН АРСЛАН БАЙНА ЭНЭ ХҮҮХДИЙГ НИЛЭЭН САЙН ТОРДООД ЗӨВ ТИЙШ НЬ ЗАЛААД ОРХИВОЛ ДЭЭГҮҮР ДАВХИХ АМИТАН БАЙНА. МЭРЭГЖЛИЙН ЗЭРЛЭГҮҮД АНХААРАЛДАА АЛЬ ХЭДИЙН АВЦАН БИЗЭЭ ДҮҮ АМЖИЛТ БҮҮ ЗОГС ОДОО ЧАМД УХРАХ ЗАМ БАЙХГҮЙ УРАГШАА ЗОГСОЛТГҮЙ ДАВШ