Нийгмийн

Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн мөнгөний долоо хоног” эхэллээ

Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах мэдлэг, чадвар, дадал зуршлыг бий болгоход чиглэсэн "Дэлхийн мөнгөний долоо хоног-2022" аян эхэллээ. Энэхүү аяныг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага(OECD) 2012 оноос хойш зохион байгуулж буй ба дэлхийн 176 орны, 16,200 байгууллага хамтран оролцож иржээ.

Харин манай улсын хувьд “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аяныг 3-р сарын 14-28-ны хооронд “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан доор хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд нэгдэн олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах юм.

Голомт банк ч нийгмийн хариуцлагын хүрээнд тус аянд нэгдэж байгаа ба аяны үргэлжлэх хугацаанд та бүхний санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах контентуудыг бэлтгэн хүргэх болно. Бид “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг “Санхүүгээ зөв удирдъя” чалленжээр эхлүүлж байна. Хувийн санхүүгээ зөв удирдаж, мөнгөө зүй зохистой зарцуулж сурахыг хүссэн хүн бүр энэхүү чалленжид нэгдэх боломжтой. 

Та “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны контент болон “Санхүүгээ зөв удирдъя” чалленжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Finedu.mn болон Golomt bank фэйсбүүк хуудсаас аваарай. 

#GlobalMoneyWeek2022 #FinEdu

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button