Нийгмийн

Б. Ариунзаяа цаашид томоотой байна гэж амласан тул хилийн хоригийг нь цуцалжээ

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас бусдын толгой дээр кофе асгасан хэргээр яллагдагч Б.Ариунзаяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2022.3.04-ний өдрийн шүүгчийн захирамжаар Б.Ариунзаяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Уг шүүгчийн захирамжинд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагч Б.Ариунзаяагийн нас, хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хугацаанд болон цаашид төлөв томоотой байна гэх түүний амлалт зэргийг харгалзан Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Гадагшаа яваад улсын нэрийг гутаах вий дээ. Сурсан зан ч хэцүү дээ.

Зочин
Зочин

Ийм бүдүүлэг заваан юмнуудыг гадаад гаргаад хэрэггүй.

Төмөр шүүгч шиг гараад зугтана.
Төмөр шүүгч шиг гараад зугтана.

Золбин монгонууд аа баяртай гээд гарах байх даа. Үнэхээр Монголоос гарах хүсэлгүй хүнд хил хорио хамаагүй. Шүүх хурал хүртэл. ХИлээр гарах хүсэлтэй хүн л гуйж амлаж хил хориогоо тавиулна.

Холбоотой мэдээ

Back to top button