Нийгмийн

Ё.Баатарбилэг: Э.Цэндбаатарын найрны үеэр батламжийг нь гардуулсан, машиныг нь удахгүй өгнө

МУГТ Э.Цэндбаатар гавьяатын найраа хийж байх үед нутгийнх нь гишүүд болох Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар ирж, баяр хүргэсэн. Энэ үеэрээ "Jimmy машин бэлэглэж байна. Бэлгийн машин түгжрээнд ороод хоцорчихлоо, одоохон ирнэ" гэсэн. Гэтэл одоо хүртэл машинаа өгөөгүй гэх мэдээлэл гарав.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс тодруулахад "Тухайн үед нутгийн зөвлөлөөс машин өгнө гээд батламжийг нь гардуулсан. Тайзан дээрээс батламжийг нь авч ирж яваа хүн замын түгжрэлд орчихлоо. Удахгүй ирнэ гэж хэлсэн. Түүнээс биш машиныг нь авч ирж байгаа гэж хэлээгүй.

Бридж групп рүү машины урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Ойрын үед нутгийн зөвлөл хуралдаад үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ. Гишүүд тойрог, орон нутаг гэж яваад саяхан цугларч байна. Мөн Э.Цэндбаатар тэмцээнд явж байгаад саяхан ирсэн. Өөрт нь ойрын үед машиныг нь гардуулж өгнө гэдгээ хэлсэн. Албан ёсоор нутгийн зөвлөл дээр гардуулж өгнө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button