УЛС ТӨР
ЧУУЛГАН: УИХ-ын 13 гишүүн ӨВЧТЭЙ, ЧӨЛӨӨТЭЙ байна
Мягмар гарагт УИХ-ын хаврын чуулган нээсэн. Улмаар долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагуудад чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Энэ дагуу өнөөдөр 10.00 цагт хаврын чуулганы эхний хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд 13 гишүүн ӨВЧТЭЙ, ЧӨЛӨӨ АВСАН гэх шалтгаанаар оролцохгүй байна. Харин өглөөний байдлаар 63 гишүүнээс 38 нь чуулгандаа бүртгүүлээд байна.
Яг одоо Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсад бүх ажилчдынх нь тал нь ажилдаа ирдэг нэг л газар бна даа . Энэ 76 нөхрийг яах вэ . Одоо бүр тоогоо нэмнэ гээд эрхлээд тэнэгтээд байгаа
Занданшатар даргаа наад их хурлын гишүүдийн чинь дунд тахал өвчин гарчихаа юу. Ийм сайхан цэвэрхэн орчинд өвчин тусна гэж юу байсын бэ? Өвчин туссан гишүүнийг эгүүлэн татдаг больёо!!!!!
их хурлын эрхэм ноёнтнууд нь өвчин ярьж байшлахаа болио
Ойр ойрхон акт авдаг гишүүдийг цэрэг татлагын үeээр цэрэгт татагдаж байгаа эрчүүдтэй хамт
эрүүл мэндийн үзлэгт оруулж өвчтэй нь тогтоогдвол эрүүл мэндээр тэнцэхгүй гэж чөлөөлдөг байя
Очиж очиж нөгөө элсний 13 гэдэг шиг 13-уулаа өвдөөд байхдаа яахав дээ.
ҮХСЭН ГИШҮҮН БАЙНА УУ? ҮХСЭН БОЛ БАЯРЛАХ ГЭСИЙМ