Нийгмийн

Нидерландад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаа гэж хэн бэ

Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад өчигдөр /2022.03.17/ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Экзекватурыг гардуулав. 

Тэгвэл Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ удаа дараа өгч, Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болох хүсэлтээ гаргаж байсан гэгдэх УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа томилогдсон нь олны анхаарлыг ихээхэн татсан юм.

Учир нь түүнийг 2020 оны УИХ-ын сонгуулиар Недерландын иргэн байж болзошгүй гэсэн мэдээлэл хүчтэй түгж байсан. Энэ мэдээллийн мөрөөр, эхнэр Б.Дэлгэрмаа нь Недерландын иргэншилтэй юу гэсэн асуулт ч урган гарч ирсэн.

Б.Дэлгэрмаа гэж хэн бэ гэдэг тухай олдсон мэдээллийг хүргэе. Тэрбээр алдартай luxury брэндүүдийн нэг LV-гийн Монголд нээсэн салбарыг удирдаж байсан, бизнес хатагтай. Найман жил Монголын хэрэглэгчдэд үйлчилсэн Louis Vuitton Mongolia үйл ажиллагаагаа зогсоож, дэлгүүрээ хаасан билээ. Улаанбаатар дахь LV дэлгүүр хаагдсан шалтгаан нь доор нь ажилладаг хүмүүс хуурамч зах зээлээс A copy бараа оруулж ирж зардаг байсан нь илэрч дэлгүүр хаалгаа барихад хүрсэн гэх мэдээлэл тухайн үеийн шар хэвлэлүүдийн хуудаснаа хөвөрч байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн гутамшиг

Зочин
Зочин

Гарчгаа засаач ээ, мал аа. Нидерландад суухгүй, Монголд сууна. Нидерланд улс сонгоод томилсон байхад чи юу ч билээ дээ.

Зочин
Зочин

za hen ch yavsan yadiin harin ch medlegtei hun yavj bn dag!

Холбоотой мэдээ

Back to top button