Нийгмийн

Сошиалаар ажилладаг сайд аа, одоо Ж.Соронзондоо хариуцлага тооц

Засгийн газрын сайдуудаас хамгийн сэтгэлтэй, тулхтай, салбараа мэдэж, ойлгодог гэх мэт олон тодотголоор өргөмжилж, хүндлээд байсан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сошиалаар ажилладаг болоод удлаа.

Түүний сошиал хаяг мэдээ мэдээллээр дүүрэн, сайхан сайхан ажил их л хийж байгаа бололтой хийсэн ажлуудынх нь тайлан хөвөрнө. Хажуугаар нь багш нарыгаа сайн, муугаар нь цоллож, цалин пүнлүүг нь хасна хэмээн сошиалаар дарамтлах. Ингээд олон нийт, багш нарын зүгээс шүүмжлээд ирэхтэй зэрэгцээд дахиад л сошиал хаягаараа багш нараасаа уучлал гуйж байна гэх.

Салбарын багш нь ангийнхаа долоохон настай охины гарыг улаан эрээн болтол зодсон асуудал гарчихаад байхад сайд маань өнөөх л сошиалаараа хэлбэрдэж, уянгын халил ихтэйхэн сэтгэлийн үгээ бичив. Харин яагаад ийм асуудал гарав, яав ийв гээд 97-р сургууль дээр очоод газар дээр нь мэдээлэл сонсох, тухайн багштай, ар гэртэй нь уулзах ухаан түүнд орсонгүй. Харин хүүхдээ зодож буй тэр багшийн бичлэгийг үзсэн бололтой төрийн ордонд үзэн ядсан байдлаар багшийгаа муулаад, ажлаа өг гээд зогсож байх.

Уг нь салбарын сайд хүн багш нар нь яагаад, ямар шалтгаанаас болж айлын нялх үрсэд гар хүч зодох болов, тэдний ажиллах нөхцөл, цалин мөнгө ямар байгааг бодож, өөртөө, салбартаа, багш нараа ядуу тарчиг, араатанлаг болж байгаад дүгнэлт хийгээд, буруугаа хүлээгээд зогсох ёстой баймаар.

Салбартаа өрнөж байгаа энэ мэт асуудалд тэр дор нь хариу өгч, элдэв постоор бөмбөгддөг сайд маань нэг л зүйлд дуу нь гарахгүй явсаар.

Сэтгүүлч Г.Будрагчаа Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлигын хэрэг, хэлхээ холбооны талаар маш ноцтой баримтуудыг гаргаж тавьж, нэвтрүүлэг бэлдсэн. Улмаар үүнтэй холбоотойгоор АТГ-аас Ж.Соронзонд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй. Гэтэл хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байхад салбарын сайд нь энэ талаар нэг ч А үсэг, цэг хатгасангүй. Бүлх залгисан аятай ажигласаар явна. Түүнд байр сууриа илэрхийлэхгүй, сошиалдаа Ж.Соронзонг бичихгүй байх шалтгаан байна уу. Олон нийт одоо таниас үүнийг хүлээж байна.

Ангидаа хүүхэд зоддог багшаа шууд халаад явуулдаг юм байж. Тэгвэл одоо амьтны олон хүүхдийн сурч боловсрох боломжоос хумсалсан байж мэдэх, төсвийн мөнгийг хувьдаа завшдаг байж мэдэх сургуулийн захиралдаа хариуцлага тооцно уу.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

мөнгөтэй захиралд юм хэлэхгүйшдээ

Ard
Ard

Ene avgai odoo boltil bsaar bgaa yumuu.zailaachee.icheechee .hanadaggui gahai ve

Зочин
Зочин

ЭНХ АМГАЛАН сайд сошиалаар ажиладаг нь үнэн шүү.Тэгээд болоогүй муу бүхэн бусдынх сайн бүхэн минийнх гэдэг зарчимаар ажилладаг хүн дээ.Нийтлэлтэй санал нэг байна.Өөрөө хариуцлөга хүлээх дургүй хүн дээ

Зочин
Зочин

Манай төр Засгийнхан хов жив ярьдаг авгай нар шиг болсон. Төрийн сайд гэдэг хүн чинь салбарын, улс орны хөгжлийн бодлого ярьдаг болохоос нэг хүүхдийн, нэг ажилтны асуудлаар өөрөө дэвэргэж хов ярьдаггүй байлтай. Тэр байгууллага чинь өөрийн удирдлагатай байгаа биз дээ. Тэд нь асуудлаа шийдээд танилцуулдаг, гаргасан шийдвэрт нь холбогдох байгууллагууд нь хяналт тавьдаг байлтай.

Зочин
Зочин

Энэ амгалан сайдаа танд 60 хол гарч 70 шахсан чавганц тийм хэрэгтэй байгаа юм. Эсвэл ямар нэг ашиг сонирхол байгаа юм уу. Хэрвээ тийм юм байхгүй бол лав 100 удаа хариуцлага тооцох хугацаа өнгөрбөв

соронзонг зайлуулах цаг болжээ.
соронзонг зайлуулах цаг болжээ.

СОРОНЗОН той хариуцлага ярих боломж алга уу?

Лүндэндорж
Лүндэндорж

Та нар муусайнууд яаж ч чадахгүй. Хууль хянaлтын байгууллагад миний шавь нар дүүрэн байна. Хэн ч манай эхнэрийг яаж ч байсан шaлгaж чадахгүй.

Зочин
Зочин

Харж л байяа хэр шудрага гэдгийг нь

Зочин
Зочин

Одоо Орос 3-н захиралыг соль хангалттай идлээ.

Зочин тэнэгүүд хууртжээ
Зочин тэнэгүүд хууртжээ

энхамгалаан, 9 дүгээр анги хүртэлх бүх сургуулийн сургалтыг Үндсэн хуулийн заалтыг баримтлан үнэ төлбөргүй болгож сурагчдад тэгш боломж олгож ялгаварлахгүй болого явуул. Одоо 1-9 дүгээр анги хичээллүүлж буй хувийн ерөнхий боловсролын сургуулиудад сурч буй сурагчдаар тооцож төрөөс санхүүжилт олгоод зарим нэг нэмэлт зардал гарвал түүнийг төлбөртэй байж болох юм. Солонгосын жишээг судлаач зүгээр сууж социалаар хооллож суухаар та. Орон сууц барих компанид сургууль барих нөхцлөөр газар олгож уг сургуулийг нь улс худалдан авдаг жишиг тогтоо. энэ нь сурах, түгжрэл бууруулах чухал асуудал. Та иймэрхүү бодлогын чанартай асуудлыг сэтгэхгүй байгаа бол наад суудлаасаа зайлж зай тавь.

Үл таалагч
Үл таалагч

Боловсролын салбар нь өөрөө багш, сурагчдаа ялгаварлаж бна шүү дээ. Энэ нь тусгай сургууль л гэнэ, их мөнгөтэйд нь үйлчилдэг сургууль л гэнэ. Нэг үгээр хэлэхэд баянчуудынх, харцынх гэсэн ялгаатай. Харцынх нь жирийн сургуулиуд гэнэ. Багш нарынх нь цалин хөлс нь ч ялгаатай байх нь. Энэ нь Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байгаа нь хамаагүй болж бна уу? Аль эсвэл УИХ-ын гишүүд, компани эзэнтэй нударганчууд гаргаад бна уу?

Зочин
Зочин

Мөнгөө төлчихсөн захиралд яаж юм хэлэх вэ. Уг нь Сайд шударга юм шиг попордог байсан чинь таг болчихож.

бүсгүй
бүсгүй

энэ сайд худлаа гар шүү

Холбоотой мэдээ

Back to top button