Нийгмийн

Сэтгүүлчид Хөгжлийн банкны асуудлаар Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банкны зээлдэгчтэй нэр холбогдсон намын гишүүддээ ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ. Намын гишүүнчлэлээс түтгэлзүүлнэ" гэдгээ мэдэгдсэн. Иймд Хэвлэл мэдээллийн зарим редакциуд нэгдэж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад "2022 оны 2 дугаар сарын 11-ны өдөр болсон “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан та, “Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гэдэг нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана” гэж мэдэгдсэн.Иймд таны дээрх мэдэгдэл биеллээ олж, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг “Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн эсэх” талаараа 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдөр болох “Хөгжлийн банкны зээлийн талаарх нээлттэй сонсгол”-оос өмнө олон нийтэд мэдээлэхийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд танаас шаардаж байна" гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen.
Irgen.
3 сар 18, 2022 14:48

Turiin xungululttei olgoj bui zeelees erx medel alban tushaalaa ashiglaj absan buh xumuustee ijil xand.....JDY zeel yarigdsan..Odoo tarialan san..m#l xamgaakah san...xudulmur erxleltiigdemjih san......geed NOLOMJIIG xulgailsan gej yzej bgaa bol b7gdiig ilgargajtabi...SETGUJLCHID...ee

Irgen.
Irgen.
3 сар 18, 2022 14:50

BUH SANGIIN ZERL banknii xungululttei ex uusberiig ashiglasan buh alban tushasltan namaasaa tudgelz....

Холбоотой мэдээ

Back to top button