НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Хаврын улс төрийн "Галзуурал" ба сурагчаа зодсон багшийн дуулиан

Хаврын чуулган эхэлж, улс төр бужигнаж эхэлсэн энэ долоо хоногийн тоймоо та бүхэнд хүргэж байна.

-ЧУУЛГАНЫ НЭЭЛТ БА СПИКЕРИЙН МЕССЕЖ-

Чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг, санаа Үндсэн хуульдаа дахин гар хүрэхээр нэгэнт шийдсэнийг илтгэлээ.

Өмнөх парламентын үед нутгийн Ерөнхийлөгчийн дэмжлэг, У.Хүрэлсүхийн сайн найз гэсэн тодотголоор УИХ-ын даргын өндөр сэнтийд суусан түүний гол амжуулсан ажил нь Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал байв. Түүний хэлснээс дүгнэвэл ямартаа ч хаврын чуулганаар ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ. Мөн сонгуулийн тогтолцоог шинэчлэх нь.

-АН-ЫН ОЛОН САЯ, ТЭРБУМЫГ ЦАЦАЖ БУЙ СУНГААНЫ ЭЦСИЙН ҮР ДҮНГ ХЭН Ч ТААШГҮЙ-

Хаврын улс төр Ардчилсан намын даргын сунгаагаар үргэлжилж байна. С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа О.Цогтгэрэлийн талын АН-ын даргын дотоод сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөө зарлаж, тус бүр 500 саяын дэнчингээ байршуулаад, орон даяар сурталчилгаагаа хийгээд явж байна.

Эл үйл явдал Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ажлаа өгснөөс хойших олны өмнө гарч ирсэн нь анхны тохиолдол байлаа. Тэрбээр "Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдгийг тогтоох сунгаа гэж бодож байна. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар нөлөөтэй байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэрч байна" хэмээсээр ийн гарч ирэв.

Тэдний олон сая, тэрбумыг цацаж буй энэхүү сунгаа эцэстээ ямар үр дүн дагуулахыг одоо хэн ч хэлж мэдэхгүй. Нөгөө талд С.Эрдэнэ ван зогсож байгаа тохиолдолд хэрхэхийг цаг хугацаа харуулах нь.

-ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨР МОНГОЛ УЛС АНХНЫ ЭМЭГТЭЙ ХУРАНДААТАЙ БОЛЛОО-

Энэ долоо хоногт "Монгол цэргийн баяр" тохиолоо. Эрчүүдийн тодотголтой баярын энэ өдөр ҮБХИС-ийн сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор гэх бүсгүй генерал цол хүртсэн нь онцлохгүй байхын аргагүй үйл явдал болов.

Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал болсон тэрбээр “Юуны өмнө Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан өвөг дээдэстээ энэ баярын өдөр мэхийн ёсолж байна. Генерал цол хүртсэндээ баяртай байна.

Ардчилсан улсын иргэний хувьд аль ч улс оронд жендерийн тэгш эрх чухал. Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, цэргийн дээд цолыг анх удаа эмэгтэй хүнд олголоо. Олон, олон эмэгтэй хүнд итгэл найдвар, урам зориг өгсөн том шийдвэр боллоо гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө ажиллаж, сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүнд баярлалаа” хэмээсэн юм.

-СУРАГЧАА ЗОДСОН БАГШИЙН ДУУЛИАН БА САЙДЫН "ЦАРАЙ"-

Тоймдоо дурдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн үйл явдал бол Ерөнхий боловсролын 97-р сургуулийн багш Л.Цэрэндулам сурагчаа зодсон дуулиан. Нийгэм, олон нийтийг хоёр, гурван өдөр талцуулсан энэ явдал эцэстээ багш өөрийн хүсэлтээр ажлаа өгч, сурагчаа зодож буй бичлэг нь олон нийтэд тарснаар намжив.

Эл үйл явдлаас үүдэж сургуулийн орчинд багш нь сурагчдаа зоддог байдал энгийн үзэгдэл мэт болсон байгаа нь бараг ил болов. Сурагчид ч, эцэг эхчүүд ч багш нарыг өмөөрцгөөв. Багш нар нь ч нэгнийгээ хаацайлж, байх л ёстой зүйлс мэтээр ярьцгаасан нь эмгэнэлтэй байв.

Энэ үйл явдлын хажуугаар салбарын сайдын тар нь танигдаж, сошиалаар хэлбэрдэж, хийрхдэгээ дахин гайхуулаад авав.

Салбарын багш нь ангийнхаа долоохон настай охины гарыг улаан эрээн болтол зодсон асуудал гарчихаад байхад сайд маань өнөөх л сошиалаараа хэлбэрдэж, уянгын халил ихтэйхэн сэтгэлийн үгээ бичив. Харин яагаад ийм асуудал гарав, яав ийв гээд 97-р сургууль дээр очоод газар дээр нь мэдээлэл сонсох, тухайн багштай, ар гэртэй нь уулзах ухаан түүнд орсонгүй. Харин хүүхдээ зодож буй тэр багшийн бичлэгийг үзсэн бололтой төрийн ордонд үзэн ядсан байдлаар багшийгаа муулаад, ажлаа өг гээд зогсож байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-19 18:40

mongolchuud neeree unheer social boomiin eh oroh yumaa neere

Зочин
Зочин
2022-03-19 18:45

ter bagsh tegeed yahar bolson be

Зочин
Зочин
2022-03-19 18:47

хүмүүс хаваршаад �##�ж байна аа

Зочин
Зочин
2022-03-19 18:47

хавар шүүдэээ хйхй

Зочин
Зочин
2022-03-19 18:49

бид чинь хаашаа л яваад байна даа

Зочин
Зочин
2022-03-19 18:49

ардчилсан нам одоо юу болоод байгааг бүрэн тайлбарлах хүн байна уу

Зочин
Зочин
2022-03-19 18:49

анхны эмэгтэй генэр�##�даа баяр хүргэе

Зочин
Зочин
2022-03-20 08:15

УГААСАА БАГЫН БАГШ НАР ХҮҮХЭД ЗОДОХООР ГАРШСАН ХҮМҮҮС БАЙДАГ БИЗДЭЭ. НӨХРӨӨ Ч ХҮРТЭЛ ЗОДДОГ ШҮҮДЭЭ ЗҮГЭЭР ЭНЭ БАГШИЙН ЗОДОХ ХОБИД ХАЖУУГИЙН ЮУ Ч ОРОЛЦООГҮЙ БИЗДЭЭ УГ ХҮНИЙ АРАНШИН.ТИЙМ БОЛОХООР ХАЖУУ ХАВИРГАНД НЬ ХЭН НЭГНИЙГ НААХ ГЭСЭН САНААГАА ХАЯСАН НЬ ДЭЭР БАЙХ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ

zochin
zochin
2022-03-20 08:30

anhnii emegtei general geechee yu bicheed bgaan be

Зочин
Зочин
2022-03-20 12:26

Бага ангийн сурагчийг огт зодож болохгүй. Харин да�##�гавраа хийж өгөөч. Яасн их уддаг юм бэ? гэсэн багшийн өөдөөс хуц гэдэг, мөн өгсөн да�##�гавраа өөрөө тайлбарлаж бичиж өгөөд сайн уншиж ойлгоод асуугд гэхээр хэдэн арав хоногоор хийж өгөхгүй асуухаар элдэв үгээр доромжилдог дунд,ахлах ангийн сурагчдыг одоо я�##�тай вэ? Толгойг нь илээд тайлбарлаад явахаар улам цаашилдаг, жаахан ширүүлээд ганц нэг татаж түлхэхээр яргачин болчихдог. Багшийгаа зарим нь зориуд уурлуулж байгаад зарим нь д�##�даас бичлэг хийж буй явд�##� ч сургууль дээр байна гэж бодохоор Монголын ирээдүйг хүний эрх, ардчил�##� нэрээр усан тэнэг болгож сөнөөх бодлого явагдаж байна. Багшдаа ганц нэг �##�гадуулах асууд�##� \ноцтой биш бол\ байдаг л зүйл. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдэг үг байдаг даа.

Холбоотой мэдээ

Back to top button