ХЭҮК-оос жендерийн мэдрэмжтэй эрэгтэй дарга нарыг шалгаруулжээ

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баярын өдрөөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгарууллаа.
Уг арга хэмжээний гол зорилго нь жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм.

Энэхүү сонгон шалгаруулалтанд 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагч хамрагдаж, аймаг бүрт гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчдаас орон нутгийн хэмжээнд 5 шилдэгийг шалгаруулж Комиссын гишүүд шагналыг (2022.03.18) гардуулан өглөө.
Жендэрийн мэдрэмжтэй шилдэг удирдагчаар төрийн байгууллагаас:
- Архангай аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Батнайрамдал нь ажлын байранд хүүхэд хөхүүлэх, тоглох, хичээл давтах тусгай өрөөг тохижуулан албан хаагчдынхаа тав тухтай ажиллах орчинг бүрдүүлсэн үзүүлэлтээр;

- Увс аймгийн Хөдөлмөр халамж,үйлчилгээний газрын дарга Д.Цогт-Очир эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, гэр бүл, залуучуудын зөвлөл байгуулан тэдний оролцоо, манлайлал, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын зэрэгцээ албан хаагчдын хүүхдүүд болон төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн хүүхдүүдэд зориулан саатуулах өрөөг тохижуулсан амжилтаар;

- Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга Т.Тулгаа Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахаар “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг дэмжих зардлыг нэмэгдүүлж, 18 хамтарсан багтай хамтарч сургалт, нөлөөллийн ажлыг сумдад зохион байгуулсаны зэрэгцээ Дархан суманд “Сэтгэл зүйн” 5 төвийг шинээр нээхээр судалгаа хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буй үзүүлэлтээр;

Жендэрийн мэдрэмжтэй шилдэг удирдагчаар аж ахуйн нэгж байгууллагаас:
- “Ус-Ду” ОНӨААТҮГ-ын захирал Б.Ганзориг нь ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар санал солилцох уулзалтыг тогтмол зохион байгуулан үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ ажлын байран дахь бүх хэлбэрийн дарамт, ажилчдын ёс зүй, харилцаа хандлагын талаарх сургалтад ажилтнуудаа тогтмол хамруулдаг;

Жендэрийн мэдрэмжтэй шилдэг удирдагчаар хэвлэл мэдээллийн байгууллагаас:
- Орхон аймгийн “Номин” телевизийн захирал Х.Хишигбаатар нь байгууллагын нийт ажилчдын ажиллах орчин нөхцөл, техник хэрэгслийг сайжуулж, ажилчдын цалин, урамшуулал, нийгмийн хангамжийн хувьд хүйсээр ялгаварлан гадуурхахгүйгээр адил тэнцвэртэйгээр олгодог. Телевизийн эфирээр гаргаж буй нэвтрүүлэг, контентын агуулга нь жендэрийн тэгш бус байдал, аль нэг хүйсийг ялгаварлан гадуурхсан, эрхийг зөрчсөн мэдээ мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, нөлөөллийн ажлаараа шалгарсан байна.

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдаар дамжуулан тэдний хариуцсан салбартаа манлайлан ажиллаж байгаа сайн туршлага, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг таниулах, сурталчлахыг зорьсон бөгөөд цаашид үндэсний хэмжээнд зохион байгуулаар төлөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх юмаа хүүхнүүдэд д####дганахад зарцуулах болох нь
10 жилийн дараа өөрсдийн чинь аминд орно шүү энэ соёл, эрчүүд ээ