ЦАГДАА: Хүний эрх зөрчиж, хасах хэмд гадаа гавласандаа иргэнээс хүлцэл өчье

2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн.
Тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян айраг багт оршин суух иргэн “М” нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон болох нь тогтоогдсон.
Тиймээс тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйл /Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх/, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаартай "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын Гуравдугаар бүлгийн 3.4.е /Гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирхааргүй үл хөдлөх зүйлээс түр хугацаагаар холбох/ дэх заалтыг үндэслэн зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн.
Энэхүү журмыг хэрэглэхдээ хүний эрхийг зөрчиж хасах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс ХҮЛЦЭЛ өчиж байна. Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг ажлын чиглэл өгч ажиллаж байна.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр цагдааг нь гадаа гавла
Тухайн хүнийг гадаа хүйтэнд зориулатын бус байранд ил задгаы газар үзвэр мэт гавлаж орхисон нь цагдаа хүний ёс зүй хуульд нийцэж байна уу? Хүнлэг бус хүний эрх зөрчсөн зөрчил гаргасан цагдаад хариуцлага тооцох хэрэгтэй юм биш үү? Цаашид гэмт хэрэг зөрчилтэй ийм маягаар л хүний эрх зөрчигдэх вы дээ!!!!
Telmen sum geltgui Zavhanii tsagdaa nar bugdeeree nutgiin atamanuudaasaa darhlagdsan hulgaich naraasaa chatsgaa havchin zugtaadag yum baina lee.huduunii engiin neg doroi malching iinhuu deerlehej baigaa yum.unen hugiin novshnuud. Avilgachid.deeremchid.huuli zurchigch erhten darhatan nariin umnu bil g###g boldogiig nudeeree harsan.ERIIN MUU NI TSAGDAA gej etseg uvgud mini unen ugiig helj uldeeseen shuu...
ГАДАА хүйтэнд арай л байна даа. Сэтгэлгүй хүнийг цагдаад ажлуулж болохгүй
УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА ГЭЛДЭЭ АЙН
мал уяж буй бишдээ, тэр хууль дүрэм угаасаа буруу зүйл байна.
Ийм лалар сда
Цагдаагийн зөв
Юу нд нь уучлал гуйдаг юм. Охиныхоо сургууль дээр согтуу очиход нь цагдаад дуудлага өгсөн гэсэн. Зүгээр байхад нь цагдаад дуудлага өгөөгүй л байх. Хэрвээ охиноо авч яваад аваар осолд орсон бол яах юм.
Davarsan teneguuded zov shiitgel onooson bna. Harin ene tagdaag shagnah hetegtei. Hun osgood uhchihgui tohiold ene argiig uls dayar hergjuleh ni zov. Huuli sahiulagchid mini zov asuudliig demjih ni zov
erguu har malnuudaa uusanaa shingeej chaddaggui p###a nariig haana ch gawalsan yaadiin be aan zugeer bhad n gadaa gawlaa yu hutsaa muu arhichin archaagui hirtei har lalaruudaaa
ene hir unertulsen har aalzig harachee ichij uhner nowah u ugui yu