АНУ руу зугтсан шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргалаа
Авлигатай тэмцэх газрын 2020 оны гуравдугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шилжүүлэн авч сахилгын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулжээ.
С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний нэг нь билээ. Тэрбээр АНУ-ын хил гарсан, Монгол руу авч ирэх боломжгүй байна хэмээн тухайн үед яригдаж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eniig avchraad shuuhgui yumuu