Нийгмийн

53-р сургуулийн гадна явган хүний зам барина

БЗД-ийн 16-р хороонд байрлах 41Б, В, Г байрны оршин суугчдын хувьд нэг орц, гарцтай бөгөөд “Хашаа” арга хэмжээний хүрээнд шийдвэрлүүлэхийг хүссэн.

Харин 53-р сургуульд хүүхдээ хүргэж өгдөг эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн гадна талбайд явган хүний зам хийх тохижилтын ажлыг хүссэн юм.

Үүний хүрээнд Баянзүрх дүүргээс газар дээр нь ажилласан. Энэ хүрээнд асуудлыг холбогдох удирдлагуудад уламжиллаа. Үүний үр дүнд:

  1. 41Б, В, Г байрны орц гарцны асуудлыг “Хашаа” арга хэмжээнд суулгах
  2. 53-р сургуулийн гадна явган зам хийх асуудлыг Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

Баянзүрх дүүргээс цахим болон бичгээр ирүүлсэн санал хүсэлтийг тогтмол хүлээн авч холбогдох алба хэлтэст уламжилж шуурхай арга хэмжээ авахыг хичээн ажиллаж байна.

Иймд иргэн та бүхэн өөрт тулгамдсан болон амьдарч, ажиллах орчны талаар санал хүсэлтээ коммент хэлбэрээр ч илэрхийлэх боломжтой. Ингэснээр таны санал хүсэлтийг хүлээн авч, хийх ажлын эрэмбэд оруулж шийдвэрлэх боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-21 14:39

Зүүн т�##�д нь барьж байгаа хууль зөрчсөн барилгаа яах гэж бнаа

Зочин
Зочин
2022-03-21 15:34

явган хүний зам барих, тохижуулах ажлыг хийхдээ заав�##� иргэдээс гомдол сан�##� ирэхийг хүлээж суумааргүй байна. Энэ бол хотын захиргааны хийх ёстой гол ажлын нэг, үүрэг нь юм.

Зочин
Зочин
2022-03-21 15:34

ямар ч бичсэн а л гэсэн хэсэг нь гарахгүй юм, яагаад вэ

Зочин
Зочин
2022-03-22 05:27

Гарчигтай зөв өгөөч.барих биш зам тавих байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button