НИЙГЭМНИЙСЛЭЛ

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд 25 гарааш буулгалаа

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо 57 байрны хойно байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж байна.

Тухайн чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл оршин суугчдын өгч байгаа саналыг үндэслэж тохижилтын ажил хийгдэх юм. Гарааш эзэмшигч иргэдэд гарааш буулгаж, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Иргэд үүнийг дэмжиж, хороондоо ногоон байгууламж болон бусад бүтээн байгуулалтын ажил хийхийг зөвшөөрсөн. Тухайн бүсийг иргэдийн хэлж заншсанаар “МИКР” гэж нэрлэдэг. Микрээс урлаг соёлын олон алдартангууд төрсөн.

Тэр ч утгаараа зарим уран бүтээлчид, урлаг соёлын алдартнууд тус чөлөөлсөн газарт “Урлагийн музей” барьж байгуулах хүсэлт байгааг дүүрэгт ирүүлсэн. Баянзүрх дүүргийн зүгээс иргэдийн дэмжлэг авсан тохиолдолд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x