Говь-Алтайд Ш.Раднаасэдийг "жийж", Д.Амарбаясгалан дэвших бэлтгэл хангагджээ
МАН-ын төв удирдлагаас аймгуудын намын хорооны даргыг шинэчлэх, 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй хүмүүсээ даргын статусаас хасах чиглэлийг баримталж буй. Энэ хүрээнд зарим аймаг, дүүргийн МАН-ын хорооны дарга нар солигдох процесс өрнөж байна.
Тухайлбал, Говь-Алтан аймгийн МАН-ын хороо өнгөрөгч сард хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг албан ёсоор баталгаажуулжээ. Б.Энх-Амгалан гишүүн өнгөрсөн жил Ш.Раднаасэдийн хүмүүсээс Говь-Алтайн МАН-ын хороог генсек Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэйгээр авах эхлэлээ тавьж, энэ жил жинхэлж буй юм.
Ингэснээр Ш.Раднаасэдийн нөлөө Говь-Алтай аймаг үндсэндээ бүдгэрч, 2024 оны сонгуульд нэр двэших боломж нь хаагдах чигтэй болж буй юм. Тэрбээр хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах замаар өөрийн холбоотой байж мэдэх авлигын хэргээр шалгагдаж буй хүмүүст хуулийн боловсон өршөөл үзүүлэхээр завдсан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээхэд хүргэж байв.
Түүний оронд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшихээр Б.Энх-Амгалангаар аймгийн намын хороогоо "мануулж" буй логик эндээс харагдана. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан ч эцсийн мөчид мандат авалгүй үлдсэн түүхтэй юм.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв.Раднаасэд хор найруулхаас өөр юуч хийгээгүй.
раднаасэд хэрэггүй ээ хөөн хэлэлцэх хугацаа нэрээр олон луйварчидтайгаа зүгээр гарсан даа аймагт нь нэг мэрэгжилтэн хүүхэн нас барсан тэр юу болсон бэ
Раднаа баая
Амарбаясгалан гэж аймшигтай хорчин орж ирж самрахнээ
зөвөө раднаасэд хөөн хэлэлцэх хугацаагаар монголд маш том гай нүгэл тарьсан хүн бас дээр нь ах дүү нараараа улсын мөнгийг ЖД үдсэн ханаж цадахыг мэдэхгүй амьтаан
Оймсчин Ааяа одоо болсоон
Хулгайч нарыг ял завших боломж олгосон арданаасэд гэгч лүдийн тийрэн зайлвал олонд буян болохсон