НИЙГЭМ

Б.Цэнгэл: “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг өрөө төлөөгүй бус эзэнгүй учраас төрд авлаа

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалыг цуцалж, төрд буцаан авч буй талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр тус компанийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй учир төр авсан процесс биш гэдгийг онцолсон юм. Харин анх 2015 онд хувьчилсан үйл явц нь буруу явагдсаныг өдгөө залруулж буй агуулгатай гэлээ.

-“ХӨТӨЛ” ХХК ЭЗЭНГҮЙ, ОРШИН СУУХ ХАЯГГҮЙ БОЛСОН-

Б.Цэнгэл “2015 оэд УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д өмчлөгчийн эрхийг олгосон байдаг.

“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болж, нэрээ өөрчилсөн байгаа. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан компани. Үйл ажиллагаагаа зогсоосон. Иймд нийт 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтангүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон” гэлээ.

Түүнчлэн, ““Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсан. Өв залгамжлагч нь өвлөхөөс татгалзсан. Өв залгамжлах хуулийн хугацаа нь өнгөрсөн. Иймд эзэнгүй өмчөөр тооцож, Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэх арга замаар зээлийн эргэн төлөлтийг нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр нь барагдуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна” гэж онцолсон юм.

-ӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА УЧРААС ТӨРД АВСАН ХЭРЭГ БИШ-

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн мэдээлэл гэвэл:

  • “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61.3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болжээ.

Мэдээллийн төгсгөлд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Энэ компани үлэмж хэмжээний зээлтэй, эргэн төлөгдөхгүй байгаа. Гэхдээ өрөө төлөхгүй байгаа учраас төрд авч байгаа хэрэг биш. 2015 онд явуулсан өмч хувьчлал буруу байсан байна гээд хувьчлалыг нь цуцалж байгаа юм.

Хөгжлийн банкнаас авсан зээл нь 300-гаад тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ өрөнд компанийг авъя гэлээ ч зүнэлгээ нь хүрэхгүй. Банкны дүрмээрээ энэ компанийг өрийн барьцаанд хурааж авах нөхцөл бүрдсэн л гэсэн үг. Гэхдээ тэгээгүй:

Нөгөөтээгүүр, эзэнгүй болсон өмчийг төр авдаг шүү дээ. Иймд маш олон эрх зүйн боломжууд байгаа. Хуулийн хүрээнд, холбогдох байгууллагуудтай харилцан ярилцаж, аль аль талыг хохируулахгүй шийдэхээр хэлэлцэж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуцна биз. Тэр 295 тэрбум төгрөгийг нь хэн нэг нь авсан л байгаа тэр хүнээр нь төлүүлдэггүй юм у. Улс авлаа ч гэх шиг татварын мөнгөөр өрийг нь төлөхиймүү тэгээд

Зочин ЯАНАА
Зочин ЯАНАА

2010 ОНД БАНКНААС ИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВСАН НЬ ман-ЫН ЗАСГИЙН ШИЙД БАЙНДАА. нӨГӨӨ АЙХТАР ДУУЛИАНТ СҮ БАТБОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХИЙСЭН БАЛАГ БАЙНА. ТЭГЭЭД ХУРДХАН ТӨРД АВЧ БҮХ ӨРИЙГ ТӨР БУЮУ АРД ОЛОНД ҮҮРҮҮЛЖ БУЙ БУСАРМАГ ЯЛТ ҮЙЛДЭЛ БОЛОВ

Зочин ХУУРАХ САНААТАЙ
Зочин ХУУРАХ САНААТАЙ

МӨНГӨ АЛГА БОЛДОГГҮЙ ЮМАА. ХЭН НЭГ ЭТГЭЭД АВААД ЗАВШСАН БАЙГАА. ГҮЙЛГЭЭГЭЭР НЬ ХӨӨЖ ҮЗЭХЭД БҮХ ЗҮЙЛ ИЛ ТОД БОЛНО. ТЭГЭХ ДУРГЙ БАЙНАДАА МАН-ЫН ХУЛГАЙЧИД

Иргэн
Иргэн

Эзэнгүй хувьчлал явуулсан ТӨБЗГ буруутай. Тэдний цалинг хас.

Холбоотой мэдээ

Back to top button