УЛС ТӨР

Бүлгээс гурван гишүүн нь Х.Баттулга, Ж.Батсуурь нарыг "мурьжээ"

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа нийт гишүүдийнхээ хүрээнд өрнөж, нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь нар улс орон даяар тойрч уулзалт хийж буй. Намын гишүүдийн дунд өрнөх энэ удаагийн сонгуулийн дүнг Улсын дээд шүүх хүлээн зөвшөөрч, АН албан ёсоор даргатай болно гэх хүлээлт үүсээд байгаа юм.

Энэ утгаараа АН-ын даргын сонгууль тус намын хувьд ихээхэн чухал үйл явцаар нэрлэгдээд буй. АН дүрмээрээ нийт гишүүдээсээ асууж, намын даргаа тодруулдаг. Харин МАН-ын хувьд Удирдах зөвлөлөөсөө намын даргад нэр дэвшигчээ тодруулж, Их хурлаараа томилдог дүрмийн зохицуулалттай.

МАН-ын Их хуралд аймаг, хотын дүүргүүдээс төлөөлөгчид оролцдог агаад тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд уг сонгуульд багаа нэгтгэх чиглэлд идэвхтэй ажилладаг.

Тэгвэл АН-ынхны хувьд парламент дахь бүлэг нь Х.Баттулга, Ж.Батсуурь нарыг дэмжих замаар хоёр хуваагдаж, орон нутгийн уулзалтууд нэгдсэн зохион байгуулалт муутай болсоор байна.

Улмаар уг сонгуулийн ажилд УИХ дахь АН-ын бүлгээс Д.Ганбат, Ш.Адьшаа, Ц.Одонтуяа огт оролцохгүй байгаа аж. Тэдний зүгээс нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй байгаа гэдгээ намынхандаа илэрхийлжээ.

Ц.Одонтуяа гишүүний тухайд С.Эрдэнийн хүн гэдэг утгаараа уг сонгууль хууль бус гэж үзэж буй юм. Харин Х.Баттулгатай нэг аймаг Д.Ганбат, өмнөх парламентын үед Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх статустай явсан Ш.Адьшаа нар энэ удаа түүнийг дэмжихээс татгалзсан аж.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хулгайч Баттулга одоо хэрэггүй чамаас өш хонзон үнэртээд байна.

Зочин
Зочин
Reply to  зочин

салганатлаа айлаа юу? бүр үнэр мүнэр авчихсан одоо яанадаа

Гана
Гана
Reply to  зочин

Чи юугаа хулгайлуулчихсан юм, ер нь Баттцлгад тоолгоод хулгайд алдах юутай ч юм чааваас

Зоч
Зоч

Баттулга Монголоо бүүр их хорлохоор шийдсэн үү

Зочин
Зочин

Баттулгад хөрөнгөө алдаагүй, боломжоо хулгайлуулаагүй нэг ч монгол хүн байхгүй, монгол улсын ирээдүйн боломжийг танк ярьсаар байж хулгайлсан оросын тагнуулч хүн. Хэрэв уг хулгай гараагүй байсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал иймдээ хүрэхгүй байлаа.

Зочин
Зочин

Жонхуу зайлаа

Зочин
Зочин

Улс төрийн луйварчин Эрдэнийг дагагч Бидон хочит Ганбат, Одонтуяа нар одоо больж үз. Та нарын улс төр 24 оноор дуусна гэдэээ ойлгоцгоо.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эрдэнэ вангийн хатан Одонтуяа болой

Зочин
Зочин

АН-аас урвагч Эрдэнийн явцуу бүлгийнхэн одоо мухар нүхний тарвага шиг мухардалд орсон. Жингийн цувуу явдгаараа ял явна, жингэр нохос хуцаад утгагүй болсон доо. Намын олонхи даргаа энэ 2 нэр дэвшигчээс сонгох нь тодорхой. УИХ-д арай ядан хоол хороож буй та гурвын дэмжлэг АН-д огт хэрэггүй. Биесээ сүрхийд битгий бод.

Зочин
Зочин

дэмжихгүй нь зөв

Зочин
Зочин

Баттулгыг 100% дэмжинэ

Холбоотой мэдээ

Back to top button