УЛС ТӨР

​"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг ХУВЬЦААТ КОМПАНИ болгож, 10 хувийг иргэдэд эзэмшүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫГ өөрчлөн ХУВЬЦААТ КОМПАНИ болгож, улмаар 10 хувийг нийт иргэдэд тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх гэж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар нар “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж байгаа аж. 

Уг тогтоолын төсөлд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэнд тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьцааны 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;
  • Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор иргэдэд олгохоор шийдвэрлэсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны үлдэгдлийг өмнө хувьцаа эзэмшиж байгаагүй иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иудын Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжид олгогдсон хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр нээлттэй арилжих арга хэмжээг зохион байгуулан үйл ажиллагааны явцын талаар Улсын Их Хуралд танилцуулах

гэсэн саналууд гарсан байна.

“Эрдэнэт үйлдвэр"-ийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард гаргасан байдаг. Тухайн шийдвэр хэрэгжихгүй явсаар өдий хүрч ирсэн.

Тус компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм. “Эрдэнэт үйлдвэр” улсын орлогын 7.5 хувийг бие дааж бүрдүүлдэг, экспортын орлогын 10 хувийг эзэлдэг, жилд дунджаар төсвийн орлого бүрдүүлэхэд нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн ашиг шимийг иргэд биш, хэдэн дарга хүртсээр өнөөдрийг хүрч ирсэн. Тус үйлдвэрт сайд дарга нараас эхлээд “шахаа” хийдэг, хэн дуртай нь байрны түрээсээ төлүүлж, машинаа засуулаад удаж байгаа юм.

Иргэдэд эзэмшүүлэх энэхүү шийдвэрийг олон талаас нь харж буй. Улстөрчид үйлдвэрийг сааж дуусаад 10-хан хувь дээр попорч, тоглолт хийж байна гэх. Ямартай ч, 10 хувийг хувьцаа хэлбэрээр олон нийтэд эзэмшүүлснээр хараа хяналт сайжирч, иргэдийн амьдралд бага ч гэсэн нэмэр болох буй за.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-29 08:41

Энэ зүгээр биш үү

Зочин
Зочин
2022-03-29 08:42

ккк өөрсдийн дээрмийг көвтгөх гэж муу л бол захын хар овоохой гэдэг шиг сах�##� Эрдэнэбилэг, Женко Баттулга нар луу чихнээ. МАН-ыг бол тойроод л өнгөрнө хахаха

Зочин
Зочин
2022-03-29 09:18

Хэрэгжвэл сайхан санаа....

Зочин
Зочин
2022-03-29 10:11

10 хувь иргэдэ өгөх нэрийдлээр тэгш бус хуваарил�##�т явагдв�##� эрх мэдэлтэй баяжаж иргэд хохирно доо

Зочин
Зочин
2022-03-29 10:12

Тэгдэг бол сайхан л байна

Зочин
Зочин
2022-03-29 10:13

Төр бүгдийг эзэмшиж байгаа нэртэй дарга нар нь баяжаад байгаа биз дээ

Zochin
Zochin
2022-03-29 10:23

Shal khudlaa khuvitsaa ezemshyylsen geed ach kholbogdol n' khaana bna. ETT odoo boltol irgediin khuvitsaa sanaliin erkhgyi. Deer n' ZG n' durtai yedee ene companiin khurungiig durtai company ruugaa shiljyyleed ashiggyi ajilluulaad l baij bna sh dee. Munguggyi, ashiggyi bolokhoor NOGDOL ASHIG baikhgyi. Iim baikhad khichneen companiin khuvitsaa ezemsheed ch yadag yum. Tur khamgiin muu manager.

Зочин
Зочин
2022-03-29 13:16

10 хувийг яагаад заав�##� аж ахуйн нэгжүүдэд гэж өайгаа юм? Хувьцаат компанийн хувьцааг ч иргэд ч авах эрх хуулиараа нээлттэй

Зочин
Зочин
2022-03-29 13:37

зөвөө

Иргэн
Иргэн
2022-03-29 16:08

Дор хаяж 30 хувийг иргэддээ хувьцаа болгон өгөх ёстой

Иргэн
Иргэн
2022-03-29 22:07

Наад 10% чинь бага байна. Уг нь 100% байв�##� болно. Тэгвэл Нямдорж мэт нь шахаа хийх завсаргүй болно.

Баасансүрэн
Баасансүрэн
2022-03-30 06:13

Тэртээ тэргүй монголын са�##�ийн ганц,, харин Рио тинтогийн хувьцааг бүх иргэдэд ноогдуул.

Холбоотой мэдээ

Back to top button