Б.Эрдэнэбат: Хөгжлийн банкнаас 20 тэрбумыг зээлсэн, эргэн төлөлт хугацаа алдсан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр "Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, "Манай компани дотроо 13 аж ахуйн нэгжтэй. Ихэнх нь дэд бүтэц, барилгын материалын үйл ажиллагаа эрхэлдэг. Үүн дотор Байшин үйлдвэрлэл комбинатыг орчин үеийн технологид нэвтрүүлсэн. Эко ногоон үйлдвэрлэл юм. Бид олон улсаас есөн сая ам.долларын зээл олж ирсэн. Хөгжлийн банкнаас Чингис бондын 14 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Уг төслийг хугацаанд нь ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч нэг жилийн хугацаа алдсан. Дараа нь өөрсдийн олж ирсэн хөрөнгөөрөө төслөө дуусгасан. Гэр хороолыг дахин төлөвлөх, олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх стратегийн чухал ач холбогдолтой төсөл. Төсөл маань дөрөв дэх жилдээ зогсолтын байдалтай байна. Засгийн газрын тогтоолоос үүдэж, төлбөрийн хүнд нөхцөл байдал үүссэн. Төр, засгаас очиж төсөлтэй танилцсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл очиж танилцаж байсан. Үүнээс хойш байшин болоод амины орон сууц, цэцэрлэг, сургууль зэрэг загварын байруудыг бариулсан" гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ТӨГЦӨГ ЦАГТАА ЯМАР ИХ ГАЛЗУУРСАН ӨЛӨГЧИН БАЙЛАА ДАА ЭРЭЛ БАНК ЭРЭЛ ХУРД ХАМТЛАГ ЭРЭЛ ХОРООЛОЛ ЭРЭЛ СУРГУУЛЬ ЭРЭЛ НЭРТЭЙ ШИРЭЭНИЙ ХҮҮХНҮҮД ТЭД НАР НЬ БАС ТЭНГЭР ХАРНАА БОЛООГҮЙ. ЭНЭ АХЫГ ЧАНГЫН ШОРОНД ЧИЛИЙСЭН 8 ЖИЛ АВСАН ГЭСЭН ЯАСАН БЭ? СҮҮЛДЭЭ ХҮНЭЭС МӨНГӨ ЗЭЭЛЧИХЭЭД МӨНГӨӨ НЭХЭХЭЭР БИ ЭРЭЛИЙН ЭРДЭНЭБАТ ЧИ ХЭН БЭ? ГЭЭД БАЙДАГ БОЛСОН ГЭСЭЭН.ЭРЭЛ ГРУПП ЮУНЫ УЧИР ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАЖ ЭЗЭН НЬ ЯЛТАН БОЛОВОО ЦАГТАА ТЭНГЭРИЙН АМЬТАН БАЙСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ШҮҮ ЭНЭ. АЛТ ХАРИУГАА АВЧ БАЙГАА НЬ ЭНЭ ӨШӨӨ БОЛООГҮЙ ЭНЭ МЭНГЭТЭЙ ЛАЛАР ӨШӨӨ ИХ ЮМ ҮЗНЭ