Ц.Даваасүрэн: Ирэх жил оройн цагаар айлуудын цахилгааныг тасалдаг болно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. УИХ-ын гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуулт асууж, тодруулж байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "2017 оны Ажлын хэсгийн дүгнэлт гарахад 17 ААН зөрчилтэй байсан. Үүний 11 нь төрийн өмчит ААН байсан. Яагаад тэр үед цэгцлээд, төлүүлээд, хувьчлах арга хэмжээ аваагүй вэ. Нэг анхаарал татаж байгаа ААН нь Газрын тосны үйлдвэр байгаа. Жилийн 10% хүүтэй зээл авсан. Энэ төсөл Энэтхэгийн Засгийн газраас өчнөөн өндөр зээл авсан. Газар дээр нь боссон юм байна уу?" хэмээн асуусан.
Үүний хариулт болгож ДЦС-уудын зээлийг талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр, "ДЦС-уудын тухайд жил бүр эрчим хүч дулааны хэрэглээ 60-90 МВт, 500 ккал-аар өсдөг. Амгалангийн ДЦС байгаагүй бол өнөөдрийн шинэ барилга байгууламжууд ашиглалтад орохгүй байсан. ТЭЦ-3, 4 дээр нэмэлт өргөжүүлэлт хийсэн нь зөв. Ирэх жилээс шинэ барилга байгууламж ашиглалтад оруулахад хүнд болно. Оройн цагаар айлуудын тогийг тасалдаг болно. Яагаад гэвэл жил тутам өсөж байгаа хэрэглээг шинэ эх үүсвэрээр хаана. Хоёр жилийн хэрэглээг хаахын тулд ТЭЦ-3-ын хэмжээний станц барих ёстой. Гэтэл барихгүй байна. Станцууд зээлээ төлж чадахгүй байгаа нь үнийн асуудалтай холбоотой. Үнээ нэмэхээр дулаан, эрчим хүчний үнэ өснө. Хэрэглэгчдэд очиж төлөгдөх хэрэгтэй болно. Хэрэглэгчдэд тохохгүй байя гэвэл улсын төсвөөс төлөх болно" хэмээн хариуллаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новш. Сайд байсан биз дээ. Сайд байхдаа юу хийсэн юм. Идэж уухаас өөр юм мэддэггүй новш. Өнөөдөр тэгээд бүүр нэг тавлаад байгаа юм уу. Оройн цагаар тог тасалдаг болно гээд сууж байдаг. Иймэрхүү ажлын хариуцлагаггүй нөхдүүдээс хариуцлага нэхдэл болмоор байна.
Эрчим хүчний сайд байсан хүн ингэж ярих эрхгүй гэж бодогдож байна. Хэрэв ярих эрхтэй юм бол зориудынх гэж хэлмээр байна .Даваасүрэн мэт МАНгарууд төр бариад дараа нь ингэж эргээд нулимаад байж боломгүй байна. МАНгарууд ажил хийх боломж бололцоо Э/З байсан шүү. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан үед өрийг өрөөр дарж , өнгөтэй өөдтэйг МАНгас шиг сорчилж идсээр дуусгав.
ЗАНАЛХИЙЛЖ БАЙХ ШИВ МУУ ГӨЛӨГ ТАСДААД ҮЗЭЭРЭЙ ЧИ МУУ ХӨГШИН ТӨГЦӨГӨӨ
Зөв ш дээ алийн болгон гуйлгасингуудын өмнөөс төр төлдөг юм бэ. Үнээ нэм... Чаддаг нь гэрэлтэй чадахгүй нь дэнтэйгээ сууна биз. Гэрлийн мөнгөө олохын тулд энэ залхуугууд ажил хийнэ байлгүй дээ