ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Их Британиас 200 гаруй жилийн өмнө живсэн хөлөг онгоц олджээ

Эрдэмтэд саяхан Портсмутийн эргийн ойролцоо малтлага хийх үеэрээ Францчуудаас хулгайлагдсан “HMS Invincible” хөлөг онгоцыг олжээ. Хөлөг онгоц далайн ёроолд бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн нь эрдэмтдийг хамгийн ихээр гайхшруулсан аж.

ХӨЛӨГ ОНГОЦНЫ ТҮҮХ

Францчуудын нэрлэж заншсанаар ”Ялагдашгүй” гэх /L'Invincible/ хөлөг онгоцыг 1744 онд Рошфорт хотод зохион бүтээсэн ба гурван жилийн сдараа Кейп Финистеррийн тулалдаанд Британид олзлогдсон түүхтэй. Английн Хатан хааны тэнгисийн цэргийнхэн олзолсон даруйдаа алдарт Портсмутийн тэнгисийн цэргийн флот руу илгээж, дээрээс нь доош бүрэн хэмжилт хийж байжээ.

“Ялагдашгүй” хөлөг онгоц хоёр урт тавцантай, маш өргөн зайтай байсан ч түүний бусдаас ялгарах гол үзүүлэлт нь Британийн ямар ч хөлөг онгоцноос илүү хурдан, бас илүү их буу зөөвөрлөж байсан.

“Ялагдашгүй” хөлөг онгоц ирээдүйн Британийн хөлөг онгоцны жишиг загварт тооцогдож, 1805 онд Адмирал Нельсоныг Трафальгарын тулалдаанд оролцох үед түүний флот дахь 27 хөлөг онгоцны 16 нь “Ялагдашгүй” хөлөг онгоцны дараагийн залгамж болж байсан. Гэсэн хэдий ч, 1758 онд хөлөг онгоц далайн ёроолд живж, сүйрсэн юм.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button