НИЙГЭМНИЙСЛЭЛ

Да Хүрээ орчмын замын түгжрэлийг бууруулна

Цайз захын уулзвараас Шар хадны автобусны буудал хүртэл автомашин сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ эрхэлж байгаа 20 гаруй томоохон зах, 200 орчим иргэд, аж ахуй нэгж байгууллага байна.

Зарим аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хариуцлагагүй үйлдлээс болж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, авто замын түгжрэл үүсдэг. Тухайлбал худалдаачид авто замын нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулахаас эхлээд орчны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй зэргийг дурдаж болно. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх, иргэд аж ахуй нэгжийг оролцоог хангах үүднээс хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 9-р хорооны засаг дарга Г.Мягмардорж, 17-р хорооны засаг дарга З.Цэрэнмаа нар энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргээс холбогдох хэлтсийн удирдлага, Замын цагдаа, худалдаа эрхлэгч, иргэд оролцлоо. Байгаль орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг багасгах, авто замын түгжрэлийг бууруулах үүднээс төрийн болон төрийн бус байгууллага иргэд хамтран ажиллахаар боллоо.

Замын цагдаагийн газраас тогтмол замын цагдаагийн албан хаагч болон олон нийтийн цагдаа ажиллуулахаар болсон бол камержуулалт бусад ажлууд дээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мягмардорж, 17-р хорооны засаг дарга З.Цэрэнмаа нар анхаарч ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x