ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент
Украины дайнаар алга болсон тэжээвэр амьтдыг олох аппликэйшн гарав

Украин дахь амьтны эрхийг хамгаалах сайн дурынхны “Uanimals” байгууллага дайны улмаас эздээсээ төөрсөн тэжээвэр амьтдыг олоход туслах аппликэйшн гаргасан байна.

Украинчууд дайны үеэр төөрсөн, эсвэл олсон, аварсан тэжээвэр амьтдын талаарх мэдээллийг нийтэлдэг “Petsi” нэртэй аппликэйшн аж. Энэ нэр нь Англи хэлний “Pet” гэрийн тэжээвэр амьтан гэсэн үгнээс гаралтай.

Тэжээвэр амьтдын мэдээлэл, гэрэл зургуудыг байршуулдаг. Мөн төөрсөн амьтдыг олсон, харсан хэн бүхэн эл аппликэйшнээр дамжуулан зураг, мэдээллийг нь сэргээж, эздэд нь буцааж өгөх боломж бүрдэх юм.
Аппликэйшн аль хэдийн “Play Market” болон “AppStore” дээр суурьшсан байгаа юм.
Эх сурвалж: Life.nv.ua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.