Нийгмийн

Цасан шуурганаар төөрсөн иргэдийг оллоо

Сүүлийн өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт цас ахиу хэмжээтэй орж, баруун сумдаар 40-70 см, төвийн болон говийн сумдаар 15-30 см, зүүн сумдаар 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

4 дүгээр сарын 14-ний цасан шуурганаар Тарагт суманд малдаа явж байсан гурван хүн сураггүй болсныг 15-ны өглөө гэрийн ойролцоох саравчнаас олсон бол Баянгол сумын нэг иргэн гэрээсээ гарч сураггүй болсныг 15-ны өдөр айлаас олж, амь, эрүүл мэндийг нь авран хамгаалжээ.

Мөн 4 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу тэмцээнд оролцохоор явсан 23 хүүхэдтэй бага оврын автобус Хайрхандулаан сумын нутагт замаасаа гарч, хээр суусныг аймгийн ОБГ-ын алба хаагчид дуудлагаар очин тусламж үзүүлж, Нарийнтээл суманд хүргэж өгчээ. Арвайхээрээс Баянхонгор чиглэл рүү цас ихээр орсны улмаас 140 зорчигчтой 47 автомашин цасанд суусныг гаргаж, замыг чөлөөлсөн байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хур тунадасгүй, салхи ихэнх нутагт баруунаас 6-11 м/с, 15-20 градус дулаан байна. Энэ сарын 19, 20, 22, 23-нд дахин хур тунадас орж, салхи 12-14 м/с хүрч ширүүсэхийг УЦУОША-наас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Айлд очсон хүний амь, эрүүл мэндийг нөхөж хамгаалах уу, яах уу

Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ

тэнэг юм бичихээ болиоч. Утга авцалдаа найруулга байхгүй ойлгомжгүй ямар ч чадваргүй сэтгүүлч байна

Холбоотой мэдээ

Back to top button