УЛС ТӨР

Дөрвөн гишүүний хувь заяаг голчлон шийдэх ГИШҮҮД

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт ирсэн байдаг.

Энэ дагуу өнөөдрөөс эхлээд хуулийн дагуу процессууд өрнөнө.

Тодруулбал, Прокурорын байгууллагын уг саналыг УИХ-ын тухай хуулийн 9.3-т зааснаар ажлын ТАВАН өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай. Энэ хуулийн хугацаа ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 02-нд дуусах юм.

Ингэхдээ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хамгийн түрүүнд хуралдаж хэлэлцэнэ.

Эдгээр хороодоос гарсан дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

Өөрөөр хэлбэл дөрвөн гишүүний хувь заяаг Төрийн байгууллагын байнгын хорооны нууц санал хураалт голчлон шийднэ гэсэн үг.

Эл хороонд:

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
  • УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн
  • Шадар сайд С.Амарсайхан
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
  • УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
  • УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
  • УИХ-ын гишүүн Н.Энхболд
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

нар багтдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

хэн нь хэн бэ гэдгээ харуулах чухал нууц санал хураалт болох нь, шудрага шийдвэр гаргахгүй бол их хурал тарах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button