Нийгмийн

МҮХАҮТ-аас ХБ-ны зээлийг зориулалтаар нь ашиглаж буй ААН-үүдийн асуудлаар төрийн гурван өндөрлөгт хандлаа

МҮХАҮТ-аас Хөгжлийн банкны зээлийг зориулалтаар нь ашиглаж буй ААН-үүдэд тулгараад байгаа нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандлаа.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтаар нь ашиглан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн боловч аливаа том боловсруулах аж үйлдвэрийн төсөл, хөтөлбөрт учирдаг эдийн засаг, санхүү, хууль эрх зүй, техникийн болон зах зээлийн урьдчилан тооцоолоогүй эрсдэлүүд төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байх, нэмэлт санхүүжилт шаардагдах, төслийн хугацаа сунгах зэрэг асуудлууд тулгараад байна.

Мөн хууль, хяналтын байгууллагаас зээл авсан тухайн аж ахуйн нэгжийн гэм буруутай үйлдлийг эцэслэн тогтоогоогүй байхад бизнесийн нэр хүндэд нь халдан, хууль бусаар хорьж, шалгахгүй байх, үйл ажиллагаа явуулахад нь аль болох саад учруулахгүй байх нь чухал юм.

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж УИХ-аар батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрийн нэг зорилт нь “Аж үйлдвэрийн сэргэлт” билээ. Хүнд аж үйлдвэрийн салбарын төслүүдийг шинээр хэрэгжүүлэхэд олон жилийн хугацаа, ихээхэн хөрөнгө хүч шаардагдах тул хувийн хэвшлийн санал санаачилгаар нэгэнт хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрсэн байгаа эдгээр томоохон төслүүдийг бүрэн дуусгах нь эдийн засаг болон нийгмийн ихээхэн ач холбогдолтой учраас дараах асуудлуудыг шийдвэрлэх нэн шаардлагатай юм.

Энэ хүрээнд,

  1. Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтаар нь ашиглан томоохон төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн зээлийн хугацааг сунгах, зээлийн бүтцийг өөрчлөх, нэмэлт санхүүжилт олгох
  2. Хөгжлийн банкнаас ам.долларын зээл авсан, төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд валютын ханшны өсөлтөөс учирсан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах
  3. Гадаад зах зээл, хилийн хорио зэргээс борлуулалт нь зогссон аж ахуйн нэгжүүдийн тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн худалдан авалтаар дамжуулан борлуулалтыг нэмэгдүүлэх зэргээр төсөл хөтөлбөрүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button