Нийгмийн

Э.Номулун бүх Оросын англи хэлний олимпиадад тэргүүллээ

Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг Москвагийн Лингвистикийн их сургууль зохион байгуулж, шилдгүүдээ зарлан Москва хотын Бабушкиний соёлын хүрээлэнд диплом гардуулсан байна.

ОХУ-ын Холбооны 85 субъектүүдээс хэдэн арван мянган сурагчид өрсөлдсөн англи хэлний олимпиадын  10 дугаар ангийн сурагчдын ангилалд Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын Номулун гуравдугаар байр эзэлж, Бүх Оросын хэмжээнд англи хэлний мэдлэгээрээ үнэлэгдэв.

Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадыг ОХУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр 1998 оноос эхлэн жил бүр  тогтмол явуулж иржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-05-02 12:48

Yamar mundag ohin be , bayar hurgeye huurhun ohind

Холбоотой мэдээ

Back to top button