Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Арван сартай хүүхэд цонхоор унаж, гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 18:00-д “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах хоёр давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад арван сартай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш гэдийх үед тор нь мултарч унаж гэмтсэн байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-02 14:23

Ийм хариуцлага гэдгийг мэдэхээ больчихсон эцэг эх асран хамга�##�агч гэх мануухайнууд хүүхдийг цонхны тавцан дээр суулгачихдаа яахав дээ.

Холбоотой мэдээ

Back to top button