Нийгмийн

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж, гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 20:20-д Сонгинохайрхан дүүрэгт байрлах амралтын газрын гадна хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтсэн гэж ГГСҮТ-н хүлээн авах дээр ирсэн” гэх мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж гэмтсэн асуудлыг шалгаж байна. Мөн Хан-Уул дүүрэгт хашааны гадаа 11 настай эрэгтэй хүүхэд морьж унаж яваад морь үргэснээс унаж гэмтсэнийг шалгаж байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалттын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-02 14:19

орчин үеийн эцэг эхчүүд тэнэг дээр м�##� мэдэхгүй. Адуу хойгуур нь гөрахад өшиглөдөг гэдгийг мэддэггүй хариуцлагагүй монголоо �##�дсан эцэг эх асран хамга�##�агч болж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button