Нийгмийн

"Амиа хорлоно" гэж ангийнхандаа захиа үлдээгээд явсан охиныг голын хажууд байхад нь оллоо

Цагдаагийн байгууллагад 2022 оны тавдугаар сарын 02-ны өдөр 14 настай, эмэгтэй хүүхэд ангийнхаа хүүхдүүдэд “амиа хорлоно” гэх утгатай захиа бичиж үлдээгээд өнөөдөр хичээлдээ ирээгүй байна гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж уг хүүхдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах голын орчим байхад нь олж тогтоон шалгалтын ажиллагааг хийж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нараас хүүхэдтэй ярилцах, сэтгэл зүйн байдалд анхаарч байх, хүүхдийн насны онцлогт тохируулан хамтдаа асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button