ДЭЛХИЙНИЙГЭМ

Итали 2024 оны хоёрдугаар хагас гэхэд Оросын хийнээс бүрэн татгалзана

Итали улс 2024 оны хоёрдугаар хагас гэхэд Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс хараат бус болж чадна хэмээн тус улсын Экологийн өөрчлөлтийн  сайд Роберто Чинголани мэдэгдлээ. Үүнээс гадна, түүний хэлснээр Европын Комисс Оросын байгалийн хийн төлбөрийг төлөх талаар тодорхой, хоёрдмол утгагүй улс төрийн шийдвэр гаргах ёстой хэмээв.

Италийн төрийн мэдлийн газрын тос, байгалийн хийн “Eni” компани Оросын хийнээс татгалзаж, цаашдаа Алжир, Египет, Конго зэрэг Африкийн улсаас импортлохоор төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн.

Одоогийн байдлаар Алжир Италид 21 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлж байна. Энэ нь хэмжээгээрээ Оросын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Тодруулбал, Алжир жилд 29 тэрбум шоо метр хий нийлүүлж байгаа аж.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинүнэ
Зочинүнэ
5 сар 3, 2022 16:39

22оны сүүл,23оноо бүтэн яах юм бол дураарай я....гэдэг шиг байх юм даа. Саяхан корона гээд �##�ингаа �##�даж байхад ОХУ эмнэлэг, эмнэлгийн тусламж үзүүлсэн цаана хөгийн хүмүүс шүү ит�##�ичууд.

Холбоотой мэдээ

Back to top button