УЛС ТӨР

Өвдөж, зовсонд нь биш амжилт, жаргалтайд нь олддог ХҮҮХДИЙН ФОНДНЫ МӨНГӨ

Хорт хавдартай хүүхдүүд маш олноор нэмэгдэж, аргаа барсан эцэг эхчүүд ээлж дарааллан Сүхбаатарын талбайд гарч хандив цуглуулж эхлээд байна. Улмаар хүнд өвчин, хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээний мөнгийг Хүүхдийн төлөө фондын мөнгөнөөс зарцуулах нь зүйтэй гэх уриалгууд ч гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсад өвдөж, зовсон хүүхдүүдэд туслах фонд, сан алга.

Тэгвэл хууль журамд зааснаар тус фондод байгаа 5.5 тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулах боломжгүй аж. Харин тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн хүүхдүүдэд зарцуулахаар хууль, журамдаа тусгажээ.

Хүүхдийн төлөө фондыг олон жилийн дараа дахин сэргээж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад багагүй хугацаа шаардагдсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Хүүхдийн төлөө сангаас  гурван чиглэлээр зарцуулалт хийхээр хуульд заажээ. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ.

Тусгай сан нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд Ерөнхий сайдын ивээл дор байдаг. Засгийн газрын журмаар мөнгийг хэрхэн зарцуулж, сонгон шалгаруулах вэ зэрэг бүх зохицуулалтыг нарийн тусгажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button