НийгмийнУЛС ТӨР

"Бамбарууш" кафег нурааж, таван давхар болгох зураг төслийг Японы компани гүйцэтгэхээр болжээ

Өдгөөгөөс яг нэг жил орчмын өмнө Засгийн Газрын хуралдаанаар төр, хувийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Тодруулбал, "Бамбарууш" кафег анх үүсгэн байгуулсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар болсон билээ.  

Тэрбээр “Нэг хэсэг баар ч байсан, дэлгүүр ч байсан. Гэхдээ л нурчихалгүй, аж ахуйн нэгж дамжаад яваад байсан газрыг “Моннис” группын хамт олон буцаагаад “Бамбарууш” кафе болгож, бидний хүүхэд насны дурсамжийг авчирсан төдийгүй, дараа дараагийн хүүхдүүдэд “Бамбарууш” кафетай холбоотой дурсамж бэлэглэхээр шийдсэнд баярлаж байгаагаа илэрхийлье” гэж байв. Улмаар тус кафег есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхлэх талаар онцолж байсан. Гэвч түүнээс хойш жил өнгөрсөн ч тус кафе бахь байдгаараа, "Эвсэг" кашмерын дэлгүүр хэвээрээ байна.

-ЯПОНЫ КОМПАНИАР ЗУРАГ ТӨСЛИЙГ НЬ ГАРГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

Тэгвэл бид эл барилгыг хэзээ кафе байдлаар нь ашиглах талаар эх сурвалжуудаас тодруулсан юм. Ингээд "Моннис" компанийн зүгээс таван давхар хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байгуулахаар төлөвлөөд буйг олж мэдлээ.

Өнгөрсөн жил ковидын хэцүү үе таараад ямар нэг байдлаар барилгын ажлаа эхлүүлж чадаагүй өдийг хүрчээ. Тиймээс Японы компани урьж ирж, зураг төслийг нь гаргуулахаар бэлтгэж байгаа юм байна. Түүнчлэн эл барилгыг Х.Мандахбаяр захиралтай "Эрхэт монгол" групп барих гэж буй талаар сошиал хуудаст мэдээлэл тарсан. Харин үүнийг "Моннис"-ын зүгээс үгүйсгэлээ. Учир нь зураг төсөл нь ч хийгдээгүй барилгын гүйцэтгэгчийг тодруулах боломжгүй хэмээсэн юм.

Г.МӨНХБААТАР: ЭНЭ ТӨРИЙН ӨМЧ БИШ ХУВИЙН ӨМЧ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЁСТОЙ

Эл таван давхар барилгыг барихдаа "Бамбарууш кафе"-ны үндсэн зорилгыг хадгална. Тодруулбал, хүүхдүүдэд зориулсан эрүүл хоолны газруудтай, орчин үеийн технологийн төвүүдтэй, хүүхдүүд ороод тоглох боломжтой, номын сантай, кофе шоптой байх аж. Японд хүүхдүүдэд зориулсан яг ийм байгууламж байдаг бөгөөд түүнтэй адилаар барихаар төлөвлөжээ. Гэхдээ ажил явуулахад хөрөнгө мөнгөний хувьд боломж бололцоо тааруухан байгааг дуулгалаа.

Мөн орон сууцны барилга биш учраас барилгын ажил жаахан удаж магадгүй байгаа бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад орох болов уу гэх төсөөлөлтэй байгаа юм байна.

Энэ талаар "Моннис" компанийн захирал Г.Мөнхбаатар хэлэхдээ "Одоо хуучин барилгад үйл ажиллагаа явуулж байгаа кашмерын дэлгүүр бий. Барилгын ажил эхлэх болонгуут тэр үед л нураана. Нөгөө талдаа энд хүмүүс бизнес эрхэлж байгаа учраас дураар нь шууд нурааж бас болохгүй. Та хэд бас бодох ёстой. Энэ төрийн өмч биш хувийн өмч. Засгийн газраас энэ барилгыг хуучин байсан концепцын дагуу ашигламаар байна гэсэн учраас энэ агуулгыг нь хадгалж, залууст зориулсан байдлаар ашиглахаар болсон. Мөнгө төгрөгөө бодвол арай өөр зүйл барина шүү дээ. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөрөө энэ ажлыг хийж байгааг бас онцлох ёстой" хэмээсэн юм.

Монголын урчуудын эвлэлийн хорооны захиалгаар архитектор Б.Чимэд зураг төслийг нь боловсруулж, одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1965 онд барьсан "Бамбарууш кафе" ямартаа ч ойрын хоёр жилдээ сэргэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 08:22

bitgii iim mangar yumnuudad mungu tusuv ureed baildaa
ta nar hemnene geed bsn yun bambaruush cafe ntr ve

Зочин
Зочин
2022-05-05 08:24

hun bolgon tegee l muuliishde iim tusuv mungu hetsuu baihad bambaruush cafe geed l yvj bdg uur hund asuudal zunduu baina saidaa

Зочин
Зочин
2022-05-05 08:28

zugeer l uur yumand anhaaraldaa talbaigaar duuren ami guisan huuhduud baina

Зочин
Зочин
2022-05-05 09:18

uul ni bolchuul huurhun l yum boloh baihdaa

Зочин
Зочин
2022-05-05 09:35

ene yag hend heregtei ed yum beee

Зочин
Зочин
2022-05-05 09:56

talbai deer huuhduud ami guij baihad yerunhii said ni bambaruush cafe barina gee l yvj baihasaa icheesei

Зочин
Зочин
2022-05-05 10:02

bitgii iim mangar yumnuudad mungu tusuv ureed baildaa
ta nar hemnene geed bsn yun bambaruush cafe ntr ve

Зочин
Зочин
2022-05-06 08:06

ДООРОО ХАНГАЛТТАЙ ГРАЖТАЙ БАРИХГҮЙ БОЛ ТЭР ХАВЬД ТАГ ТҮГЖРЭЭ ҮҮСГЭНЭ.ОДОО ОРЖ ГАРАХАД ХЭЦҮҮ БГАА.

Зочин
Зочин
2022-05-06 10:54

Сэргээнэ гэж горьдовуу?На�##� моннис чинь �##�дартай луйварчин компани.Нэг олон хулхи хогийн машин төрд шахсан байхаа.МАН ын хамтрагчдын нэг байхаа.

Зочин
Зочин
2022-05-06 11:47

Оюун-Эрдэнэ ЕС энэ кафег улс хамга�##��##�тдаа авлаа гээд байгаагуй билуу? Ард тумний ой санамж муудаагуй байлтай билээ

Зочин
Зочин
2022-05-06 12:59

Моннис ёстой кафе чигээр нь барьж харагдаач, ойрын 2 жилд чихшиг,ккк хөх инээд хүрчихлээ.
Наадахыг чинь �##�ь хэдийн даший шог болгочихсон, наад з�##�ьний туламнууд чинь

Зочин
Зочин
2022-05-08 18:06

Хотын оршин суугчдаа хүнтэтгэхгүй, бидний тав тухтай амьдрах орчныг үгүй хийж, цементэн ханууд босгосоор байна. Хүний төлөө биш улаан мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хотын удирдлагуудын гай.

Холбоотой мэдээ

Back to top button