Нийгмийн

2021 онд 2600 гаруй тэсрэх аюултай сум, галт хэрэглэлийг устгаж аюулгүй болгожээ

  • Цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх аюултай зүйлийг хайж илрүүлэх, илэрсэн зүйлийг устгаж, аюулгүй болгох үүргийг Зэвсэгт хүчний 11 анги гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 2021 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн нийт 30 удаагийн дуудлага, хүсэлтээр Зэвсэгт хүчний 6 ангийн тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын 30 бүлэг үүрэг гүйцэтгэж, нийт 2600 гаруй тэсрэх аюултай сум, галт хэрэглэлийг устгаж аюулгүй болгосон.

Зэвсэгт хүчний ангиудад томилгоожуулсан тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын бүлгүүд жилд дунджаар 2000-2500 гаруй тэсрэх аюултай зүйлсийг илрүүлэн устгаж байгаа бөгөөд үүний 90 орчим хувь нь хуучнаар ЗХУ-ын цэргийн нэгтгэл ангиуд байрлаж байсан, цэргийн сургууль дадлага явуулж байсан район болох Дорноговь аймгийн Сайншанд сум, Говьсүмбэр аймаг, Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Халх гол сум, Төв аймгийн Баянжаргалан, Алтанбулаг сум, Нийслэлийн Багануур, Багахангай дүүрэг зэрэг нутаг дэвсгэрт илэрч байна.

Зуны улирал болж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд барилгын суурийн газар шорооны болон ногоо тариалах ажил хийх үед орон нутагт газрын хөрснөөс тэсрээгүй сум галт хэрэглэл илрэх магадлалтай байдаг.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд сум, галт хэрэглэл байж болох сэжигтэй зүйл илрүүлсэн тохиолдолд орон нутгийн Цагдаа, Онцгой байдлын байгуулагад мэдэгдэж, Зэвсэгт хүчний Жанжин штабт тухайн илэрсэн зүйлсийн зураг, холбогдох мэдээллийг хүргүүлэн мэргэжлийн хайгуул, устгалын бүлгээр устгуулж аюулгүй болгохыг анхааруулж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 12:26

сум, г�##�т хэрэглэл байж болох сэжигтэй зүйлийг мэргэжлийн хайгуул, устг�##�ын бүлгээр устгуулж аюулгүй болгох т�##�аар ямар хууль, дүрэм, журам байна вэ? Зүгээр утасаар хэлээд болоо юм уу? Хэдийн хугацаатай яагаад ажиллагаа явуулах т�##�аар ууль, дүрэм, журам мэдээлэл т�##�аар дэлгэрэнгүй мэдээлэлж баймаар байна. Энэ дээр мэдээлэл өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button