Нийгмийн

“Ид шидийн орон” жишиг төвийг Хөвсгөл аймагт байгуулна

Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн Ид шидийн орон төслийн таван жилийн туршлагад үндэслэн Ид шидийн орон жишиг төвийг орон нутагт бүтээхээр тендер зарлаж Дундговь аймаг шалгарсан билээ. 

Тэгвэл Хөвсгөл аймагт мөн "Ид шидийн орон"-ы жишиг төвийг байгуулахаар болжээ. Тодруулбал, “Шидэт Урц” ТББ -ын залуус нутагтаа ид шид амилуулж, хүүхдийн төлөө, ирээдүйнхээ  хөгжилд хувь нэмрээ оруулахаар “Ид шидийн орон- Хөвсгөл” аяныг эхлүүлэхээр болсон байна.

Энэ талаараа “Шидэт Урц” ТББ-ын хамт олон ийнхүү бичжээ. Тэрбээр " Энэ удаа "ШИДЭТ УРЦ" ТББ залуус "Ид шидийн орон"жишиг төв байгуулах тендерт Хөвсгөл аймгийг төлөөлөн оролцлоо. Ярих хэдий амархан ч үйлдэл хийсэн маань бидний ололт байж их зүйлсийг суралцлаа. Бид хэдий шалгараагүй ч шантраагүй шүү гэдгийг энэхүү постоороо дамжуулан илэрхийлж байна. Хүүхэд залуусын бүтээлч төв барих мөрөөдөл маань та бүхний дэмжлэгээр биеллээ олох өдөр энэхүү постоо дахин хуваалцахыг хүсэж байна. Энэ удаа Хөвсгөлчүүд сайн сайхны төлөө ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж чаддагаа тод томруун харууллаа. Залуус бидний зүгээс нэгдэж эхэлсэн Хөвсгөлчүүддээ талархаж буйгаа илэрхийлж буйг хүлээн авна уу.

Удахгүй хамтдаа бүтээлч төвөө барьцгаая. Бидний ирээдүй болсон Хүүхдүүдийн төлөө хийх зүйл мөрөөдөл хэвээр битгий үлдээсэй" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button