Нийгмийн

NBA: Даллас Маверикс цувралыг тэнцүүллээ

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Финикс Санс болон Даллас Маверикс багуудын хооронд явагдаж Маверикс 111-101 харьцаатайгаар ялж цуврал  2-2 болж тэнцлээ. 

Өнөөдрийн тоглолтод Даллас Маверикс багаас Лука Дончич 26 оноо авч багаа тэргүүлсэн бол  эсрэг багаас Дэвин Бүүкэр  35 оноо авч талбай дээрхи бүх тоглогчдыг оноо авалтаараа тэргүүлсэн ч хожил авахад хангалтгүй байлаа.

Харин Финикс санс багийн гол тоглогч болох Крис Паул алдааны асуудлаас болж талбайг чөлөөлсөн нь тоглолтын үр дүнд нөлөөлж болохуйц үйл явдал боллоо.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button