Нийгмийн

С.Мөнхчулуун: Банкнууд зээлээс нэг хувийн шимтгэл авдгийг шалгана

ШӨХТГ-т өмгөөлөгч О.Батхүү банкнууд зээл авсны шимтгэл болгож нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус болох талаар гомдол хүргүүллээ.

 Тэрбээр өмгөөлөгч О.Батхүү энэ талаар ярихдаа “Миний бие Монгол банкны Ерөнхийлөгчид хандаж арилжааны банкнууд 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн явдал. Тиймээс хүчингүй болгооч гэсэн шаардлага тавьсан. Үүнд хариу өгөхдөө Монгол банкны Ерөнхийлөгч боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тийм учраас дараагийн шатны байгууллагад хандаж байна. Банкнуудыг зээл олгосны шимтгэл 1 хувийг суутгаж авч байгааг хууль бус, шударга бус өрсөлдөөн гэж үзэж байна. Давуу байдлаа ашиглан банкнууд хоорондоо хэлэлцэж хуйвалдан иргэдэд сонголт үлдээхгүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 ийг зөрчсөн. Мөн 11.1.1-ийг зөрчиж байна.Иймээс банкнуудад шалгалт оруулж өгөөч” гэв.

ШӨХТГ-йн дарга С.Мөнхчулуун “Манай ШӨХТГ энэ асуудлаар өмнө удаа дараа асуудал хөндөн гаргаж байсан. 2011 онд хяналт шалгалт хийж нэр бүхий 10 банканд шийтгэл оногдуулсан ч давж заалдах шатны шүүхэд цуцлагдаж байсан. 2014 онд  мөн тийм шийдвэр гаргасан. Банкнуудын 1 хувийн зээлийг хууль зөрчиж байж болзошгүй хэмээн үзэж хяналт шалгалтын ажил хийхээр төлөвлөж байна. Шалгасны дараа асуудлууд тодорхой болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-09 20:27

Ашгүй дээ... тэгээч, энэ банкуудыг жоохон журамлаад өгөөч. Арай хэтэрлээ. Бөөн шул�##�т

Зочин
Зочин
2022-05-09 21:01

Baruunii ornuud 1% iin zeel olgodog

Зочин
Зочин
2022-05-09 21:01

МИК-ийг татан буулгах хэрэгтэй. Хүнд илүү мөнгө төлмөөргүй байна бид

Зочин
Зочин
2022-05-09 21:01

Ёстой ажлаа мэддэг хүн сайхан юм аа

Зочин
Зочин
2022-05-09 21:02

Dandaal awdag shde

Зочин
Зочин
2022-05-09 21:02

5 alhaad 1 bank baidag gsn

Зочин
Зочин
2022-05-09 21:02

Shalgaad yamar arga hemjee awahiin be .

Зочин
Зочин
2022-05-09 21:02

Bank off chiana nuguu zeel olgodog

Зочин
Зочин
2022-05-09 21:03

Bank off chiana nuguu zeel olgodog

Зочин
Зочин
2022-05-10 07:01

Мөнхчулуун эзнээ шaлгаж чадах уу? Сахaл Эрдэнэбилэг бол Мөнхчулууны эзэн М.Энхболдын хамтрагч. Тэгэхээр ХХБ-ыг шaлгана гэвэл өөрийн эзэн М.Энхболд, Бадамжунай, сахaл нарыг шaлгана гэсэн үг. МИК мөн тэдний луйвар. Ингэхээр Мөнхчулуун худaл жүжиглэж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button