УЛС ТӨР

ТӨСВИЙН ХЭМНЭЛТ: Хүүхдүүд хорт хавдраар үхэж байхад генетикийн лабораторийг үл ойшоосон ЗАСГИЙН ГАЗАР

Монгол Улсад жилдээ 100 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. Үүнээс цусны хавдартай хүүхдүүд нь 50-60 хувийг эзэлдэг талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралд дээр хэлсэн.

Гэвч манай улсад шинэ төрлийн цусны үүдэл эсийн хавдрыг оношилж, эмчлэх боломж байхгүй. Жил бүр зуу зуугаараа эл өвчнөөр өвдөж, хандив тусламж гуйсаар. Азтай нэг нь эмчилгээний зардлаа цуглуулаад хүүхдээ эмчлүүлэхээр алс орныг зорьж байгаа бол чадалгүй, хандив цуглуулаагүй үлдсэн нь хувь тавилантайгаа эвлэрч, ЭХЭМҮТ-д химийн тариа хийлгэсээр байж энэ хорвоог орхиж буй гашуун үнэнтэй тулаад байна.

-ГЕНЕТИКИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛСНООР ХҮҮХДИЙГ ЭХИЙН ХЭВЛИЙД БАЙХАД НЬ ОНОШИЛЖ ЧАДДАГ БОЛНО-

Өдийг хүртэл хүүхдийн цусны хорт хавдар яг юунаас үүсээд байгааг манай улс судалж чадахгүй, судалгааны ажил эхлээ ч үгүй байсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын хэлснээр цусны үүдэл эсийн хавдар өвчинд ЭМЯ-наас анхаарал хандуулж, 2021 оны улсын төсвийн тодотголоор нэгдүгээр төв эмнэлэгт цусны үүдэл эс шилжүүлж суулгах тасгийг өргөтгөж, энэ сараас эхлэн насанд хүрэгчдийн ясны үүдэл эс шилжүүлэх хагалгааг элхүүлж байгаа гэнэ. Түүнчлэн  зургаадугаар сараас хүүхдэд хагалгаа хийж эхэлнэ гэх баярт мэдээг дуулгасан. Гэвч бидэнд өвдсөний дараа эмчлэх биш өвдөхөөс өмнө, учир шалтгааныг нь олж тогтоох хамгийн чухал байна.

Түүнчлэн энэ мэт шинэ төрлийн хорт хавдар үүсэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгааг хийж эхэлж байна. Харамсалтай нь манай улсад судалгаа, шинжилгээ хийх генетикийн лаборатори байхгүй. Ийм лабораторитой болсноор хүүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлодог болох ашиг тустай. Төсвийн тодотголоор хэд хэдэн эмнэлэгт генетикийн лаборатори байгуулаад эхэлчихсэн хэмээн сайд ярьсан. Харамсалтай нь сайдын ярьсан зүйл буюу генетикийн лаборатори байгуулах ажил эхлээгүй, төсвийн тодотголоор санхүүжилтийг нь хасчихсан байна.

-ГЕНЕТИКИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ ТӨСВИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАХЫГ ДААЛГАЖ БАЙВ-

УИХ-ын гишүүн Б.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нарын гишүүд Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Тухайн үед энэ тогтоолын төслийн агуулгыг “Олон хүүхэдтэй айлд орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн нэг л заалтыг нь фокуслаад сэвээд байсан болохоос цаад агуулга нь маш чухал байсан юм.

Тодруулбал, төслийн зорилго нь сүүлийн 30 жилийн турш Монголын төрөөс хүн ам зүй, удмын санг цогцоор нь анхаарч, үнэлж, дүгнэж, шинжилгээ хийж, үүссэн асуудалд гарц шийдэл хайсан иж бүрэн бодлого, зохицуулалтгүй байсныг хөндсөн юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүд ихээхэн дэмжиж, нэгдүгээр сарын 14-ний чуулганы хуралдаанаар тогтоолын төслийг баталж байв. Энэ үед тогтоолыг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай бөгөөд үүнийг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан. Генетикийн лаборатори болон генийн сан байгуулах зэргийг Засгийн газарт даалгасан юм. Бүр тодруулж хэлбэл, уг тогтоолын төслийн хамгийн чухал заалт нь Эрүүл мэндийн сайдын хэлсэн Генетикийн лаборатори байгуулах байв.

УИХ-ын гишүүн, тогтоолтын төсөл санаачлагч Б.Тэмүүлэн тухайн үед хэвлэлд ярицлага өгөхдөө “Удмын сангийн тал дээр бид малаа л ярьж, хүнээ орхигдуулж байна. Үүний тод жишээ нь лаборатори. Лабораторийн Biosafety level 1 laboratory, Biosafety 2 laboratory, Biosafety 3 laboratory, Biosafety 4 laboratory гээд дөрвөн зэрэглэл бий. /BSL/ Үүний BSL 3 зэрэглэл нь молекулын түвшинд нарийн шинжилгээ хийдэг. Өнөөдөр Монгол Улс мал дээрээ BSL 3 зэрэглэлийн лабораторитой хэрнээ хүн дээрээ BSL 2 зэрэглэлийн лабораторитой. Малаа нарийн шинжилж чаддаг мөртлөө хүнээ шинжилж чаддаггүй. Бид улс л юм бол ганц ийм лабораторитой болох ёстой. Ийм лаборатори Монгол Улсын хөгжлийн суурь болох юм. Олон улсад Монголын ан амьтан, ургамлаас гаралтай био технологийн бүтээгдэхүүн байна. Хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх тэр бүгдийг бид алдаж байна. Монголд ургадаг Чихэр өвс, Дэрвэгэр жиргэрүүг ашиглаад Японууд, Солонгосууд, Хятадууд хавдрын эм хийгээд байна шүү дээ. Энэ чинь зөвхөн манай улсад л ургадаг. Бидний таслахаас ч цээрлэдэг, ховор Вансэмбэрүү цэцгээр эм хийгээд байгаа. Бид томоохон лабораторигүй учраас шинэ технологи хөгжүүлж, инновац нэвтрүүлж, суурь судалгаагаа ч хийж чадахгүй байна. Үүнээс болж хөдөө аж ахуйн салбартаа ч олигтой дэвшил гаргаж чадахгүй байгаа. Генетикийн лаборатори байгуулснаар хөгжлийн маш том дэвсгэр болно. Эм зүйн салбар, анагаах ухааны салбар хөгжиж дэвших боломж бүрдэнэ” хэмээн ярьсан байв.

-ГЕНЕТИКИЙН ЛАБОРАТОРИЙН ТӨСВИЙГ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ, ТАНАЖЭЭ-

Гэтэл манай улс, Засгийн газар 2022 оны төсөв баталж, тодотгохдоо энэ лаборатори байгуулахад шаардлагатай хөрөнгийг суулгаагүй байна. Өөрөөр хэлбэл, төсвийн хэмнэлтийн хүрээнд хорт хавдар, тэр дундаа цусны хорт хавдар ихсээд байгаа, түүнийг юунаас болоод байгааг судалж, оношлох ажил тийм ч шаардлагатай ажил биш. Сумын төвийн барилга, зам, дэд сайд, орлогч дарга нарын орон тооны асуудлаас сүүлд орох чухал биш гэж зүйл үзсэн нь ойлгомжтой болж байна.

Сангийн яамнаас хорт хавдрын шалтгаан нөхцөлийг оношлох ийм чухал лабораторийн төсвийг яагаад оруулж ирсэнгүй вэ. Эсвэл ЭМЯ-ныхан ажлаа сайн хийж, энэ лабораторийнхоо ач холбогдлыг амьдрал мэддэггүй дарга нартаа ойлгуулж чадахгүй байна уу. Хүүхдүүд нь хэдэн зуугаараа хорт хавдраар өвдөж, зовж, шаналж, аргаа барж, үхэж байхад төр засгаас бодлогын асуудлаа ийн хөсөр хаяж, дорж үзсэн нь маш харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ
2022-05-13 09:35

үүнийг надад ойлгуулж хэлээгүй байна. ээ х�##�аг гэж одоо яах уу. За за ойлголоо.

Зочин
Зочин
2022-05-13 12:04

тэнэг хүмүүс шүү

Зочин
Зочин
2022-05-13 12:43

humuus huuhdiinhee amiig guij talbai deer baiga ni unheer emgenel

Зочин
Зочин
2022-05-13 16:13

Huuhduudiig hairlah bodol baihgui l dee ene heded uursdiinh ni gedes tsadasjl baival hamaa baijuu dee

Зочин
Зочин
2022-05-14 07:42

Одоо америкчууд нөгөө аймшгийн лабораторийг байгуулах анхны �##�хам хийгээд байна уу

Иргэн
Иргэн
2022-05-14 08:09

Өөрсдөд нь ашиггүй хулгай хийхэд нэмэргүй л бол төсвөөс ха�####�г ш дээ ач холбогдол нь ард иргэдэд хэрэгтэй хэрэгүй нь эд нарт огт хамаагүйн шинж дээ буруу шийдвэр гаргаж үр хүүхэд ард иргэдийг хохироож байдгийн тод жишээ дээ

Зочин
Зочин
2022-05-14 12:13

Яахаараа генетикийн лаборатори хэрэггүй байна гэж. Улс орон, хүн ам өсөж хөгжихийн хэрээр хэрэг болох чух�##� зүйлсийн нэг мөнөөс мөн. Ард түмнээсээ хандив гуйж, тоглолт зохион байгуулж байгаа бяцхан үрс эмчилгээний төлбөрөө бүрэн олж чаддаг гэж үү. Үгүй шүү дээ. Түр аргацаах эмчилгээ хийлгээд, түр торгоож чадах хүртэл торгоож, зарим нь бүр эмчилгээгээ зогсоох нь ч байгаа. Тийм байхад хандив зарлаад эмчлүүлээд болоод байгаа гэсэн нүдээр харах бус эрт оношлох, өвдөхөөс нь гэдсэнд байхаас нь эмчилдэг болох нь маш чух�##� юм байна гэдгийг ойлгож, авч үзээсэй гэж хүсэж байна. Тэр дээгүүр төр удирдаад байгаа нөхдүүдээ. Солонгост нэг хүүхдийг үзүүлэхэд манайд нэг хэсэг ийм хүүхэд төрдөг байсан. Гэхдээ бид гэдсэнд байхад нь оншилж, эмчлээд одоо тийм хүүхэд төрөхгүй байгаа гэж байсан. Манайх ч гэсэн ийм л болмоор байна.

Зочин
Зочин
2022-05-30 08:52

Ингээд л энэ хүмүүсийн боловсрол дутуу гэдэг нь харагдаж байгаа юм. Хурдан явж зайгаа тавьж өг. Муугийн гай олонд гэдэг чинь энэ дээ. Хурдан д�##�д ор Энхболдоо чи.

Холбоотой мэдээ

Back to top button